Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотын баруун өмнөд хэсэгт орших Силлим метроны буудлын ойролцоо өнөөдөр /2023.7.21/ нэгэн этгээд хутга барин хүмүүс рүү дайрч, нэг хүний аминд хүрч, гурван хүнийг шархдуулсан хэрэг гарчээ.
Халдлага өдрийн 14:07 цагийн үед метроны буудлын 4-р гарцын ойролцоо болсон байна. Цагдаа нар сэжигтнийг хэргийн газраас баривчилсан бөгөөд хэргийн сэдлийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэн эмчилгээ хийж байгааг албаныхан мэдээлэв.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
Холбоотой мэдээ