Дорнод аймгийн ерөнхий боловсролын 12 жилийн 18 сургуулийн 34 бүлэгт нийт 700 гаруй суралцагч 12 дугаар ангийг төгсөж байна. Энэ хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтыг 816 сурагч өгч 3 сурагч 800 оноо авсан билээ. Аймгийн Засаг даргаас Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарыг хүлээн авч уулзан, биечлэн баяр хүргэж урамшуулдаг уламжлалтай.
2023.06.22-ны өдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ЭЕШ-аар Нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн сурагч Д.Пүрэвсүрэн, математикийн хичээлээр 800 оноо авсан Flower сургуулийн сурагч Б.Болорхүү олон Улсын Англи хэлний шалгалтын оноог ЭЕШ-ын оноотой дүйцүүлж 800 оноо авсан Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийг сурагч Б.Бямбанаран нарт тус бүр 1,0 сая төгрөгийн урамшуулал олгосон юм. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн Хэрлэн сумын Flower сургуулийн математикийн багш Д.Цэгмэд, Долоодой сургуулийн нийгмийн багш Э.Энхбаяр, 1 дүгээр сургуулийн англи хэлний багш Ч.Отгонтунгалаг нарт тус бүр 1,0 сая төгрөгийн урамшууллыг олгож, батламж гардууллаа.
Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх “ЭЕШ-2023” эрчимжүүлсэн сургалтыг жил бүр зохион байгуулж түүнчлэн багш нарын ажиллах орчин, ур чадвараа дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн дэмжин ажиллаж байна. Мөн боловсролын салбарт сум, орон нутагт нэн хэрэгцээт боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт үзүүлдэг “Нутгийн ирээдүй” төсөл нь 5 дахь жилдээ хэрэгжиж байгаа ба 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц анхдагч хөтөлбөр юм.
Холбоотой мэдээ