"Л.Чинбат Сэлэнгэ аймгийн 3 малчныг машинаараа дайрсан"

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

"Л.Чинбат Сэлэнгэ аймгийн 3 малчныг машинаараа дайрсан"

"Л.Чинбат Сэлэнгэ аймгийн 3 малчныг машинаараа дайрсан"

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахаар холбогдоход "Удахгүй мэдээлэл өгнө" гэв. Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзоригоос тодрууллаа. Тэрбээр "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нь 300-350 гаруй адуу тууж, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гарал үүсэлгүй, малын халдварт өвчний голомттой газруудаар дайран Сэлэнгэ аймгийн нутаг руу орж ирсэн. Өчигдөр шөнөөс асуудал үүссэн.

Багийн ИНХ-ын дарга н.Ганцэцэг гэж хүнийг тус компанийн нэг ажилтан зодсон. Нутгийн иргэд халдварт өвчний голомттой бүс нутгаас гарал үүслийн бичиггүй олон тооны адуу оруулахгүй гэдэг тайлбарыг хэлсэн.

Л.Чинбат сумын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг завдсан. Гарал үүслийг нь шалгахад байгаагүй. Өнөөдөр Цагаан нуур, Зүүнбүрэн сумын малчид нэгдэж, Л.Чинбатын адууг нутгаасаа гаргах шаардлага тавьж, гаргаж байсан чинь жийп машинтайгаа ирээд гурван иргэнийг дайрлаа. Нэг нь мотоцикльтай, хоёр нь морьтой байсан. Машинд мөргүүлсэн хүмүүсийн биеийн байдлыг одоо тодорхойлох боломжгүй. Эмнэлэгт дуудлага өгөөд нэг цаг гаруй болж байна. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд ирээгүй байна. Аймгийн Засаг дарга огт тоохгүй байна. Нутгийн иргэдэд Л.Чинбат хэлэхдээ "Адуугаа сумын нутагт заавал оруулна. Хараарай. Өөрийнхөө компани дээр ирж байна" гэж дарамталсан. Одоо "Гацуурт" компанийн бүх ажилчдаа цуглуулж байна" гэв.

 Тэгвэл  "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар хийхдээ "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэжээ.
ЦЕГ: 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13:20 минутанд "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна гэх" дуудлага, мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт аймгийн төвөөс тус сум руу Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна. Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж