Швед дэх Оросын 3 дипломатч тутмын 1 нь тагнуул гэв

Хуучирсан мэдээ: 2023.04.26-нд нийтлэгдсэн

Швед дэх Оросын 3 дипломатч тутмын 1 нь тагнуул гэв

Швед дэх Оросын 3 дипломатч тутмын 1 нь тагнуул гэв

Швед дэх ОХУ-ын Элчин сайдын яамны таван ажилтанг тагнуулын хэрэгт сэжиглэжээ. Тиймээс тэднийг Шведээс явахыг шаардсан байна. Тэдгээр ажилтны сэжиг бүхий үйл ажиллагаанууд нь дипломат статустай нь харьцуулахад зохимжгүй байсныг Шведийн Гадаад хэргийн сайд Тобиас Биллстром онцолсон.

Шведийн Аюулгүй байдлын албаныхан Оросын тагнуулын ажилтан байж болзошгүй хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хүлээж авчээ. Гэтэл Швед дэх Оросын гурван дипломатч тутмын нэг нь тагнуулын ажилтан байгаа нь анхаарал татав.

ОХУ-ын Элчин сайдын яамны өөр гурван ч ажилтанг жилийн өмнө тагнуултай холбоотой хэргээр хөөсөн. Хөрш Норвеги улс ч бас тагнуулын хэрэгт буруутгаж буй Оросын 15 дипломатчийг эх орноосоо хөөж буйгаа 14 хоногийн өмнө мэдэгджээ.

Оросын тагнуулын үйл ажиллагааны тухай баримтат цуврал гарахын өмнөх өдөр энэ мэдэгдлийг хийсэн юм. Дани, Финланд, Норвеги, Шведийн өргөн нэвтрүүлгийн компаниуд Балтын тэнгис болон Хойд тэнгис дэх Оросын онгоцууд тагнуул хийж байна гэх мэдээллийг саяхан гаргасан билээ. Ингэхдээ оросууд загас агнуурын завь, ачаа тээврийн онгоц, дарвуулт онгоцны дүр эсгэн тагнуулаа хийж байгаа гэжээ. "Сүүдрийн дайн" нэртэй уг цувралд дурдсанаар Оросын онгоцууд далай дахь салхин цахилгаан станцууд, хийн хоолой, эрчим хүчний кабелийн шугамын эргэн тойронд эргэлдэж байсан нь сэжигтэй байжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж