Газар хөдлөлтөд 162 хүн амь үрэгдсэний олонх нь сурагчид

Хуучирсан мэдээ: 2022.11.22-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөд 162 хүн амь үрэгдсэний олонх нь сурагчид

Газар хөдлөлтөд 162 хүн амь үрэгдсэний олонх нь сурагчид

Индонезийн Жава аралд өчигдөр 5.6 магнитуд газар хөдөлснөөр амь үрэгдсэн хүний тоо 162-т хүрчээ. Амь үрэгдсэн хүмүүсийн олонх нь дунд сургуулийн сурагчид аж. Хичээлийн сүүлчийн цаг нь орж байхад газар хөдөлснөөс сургууль нь нурсан байна.

Газар хөдлөлтөд Чианжур хот сүйдэж, олон зуун сууц, барилга нурж, олон мянган хүн гэмтэж бэртжээ. Айж сандарсан оршин суугчид өнгөрсөн шөнийг гудамжид өнгөрүүлсэн байна. Зам, гүүрүүд эвдэрч, цахилгаан тасарсан бөгөөд нуранги зайлуулахад зориулагдсан хүнд машин техник дутагдалтай учраас аврах ажиллагаа удаашралтай явагдаж байгаа аж.

Эмнэлгүүдэд гэмтэж бэртсэн хүмүүсийг хүлээн авах хангалттай оргүй бөгөөд нас барагсчдын тоо өсөх хандлагатай байна. Нийслэл Жакарта хотоос хүнс, хөнжил, майхан, ус зэрэг хэрэгцээт зүйлсийг автомашинаар зөөвөрлөн Чианжур хотод хүргэж эхэлжээ. Хоёр хотын хооронд автомашинаар гурван цаг явдаг аж.

Чианжур хот нь 175 мянга орчим оршин суугчтай. Уулархаг бүсэд хүмүүс олноороо амьдардгаас хөрсний нурангид даруулсан хохирогчид олон байна.

5.6 магнитудын газар хөдлөлт дэлхийн гадаргаас 10 км-ийн гүнд болсон гэж АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлжээ. Индонезийн одон орон, цаг уур, геологийн агентлагаас мэдээлснээр газар хөдлөлтийн дараа багадаа 25 чичирхийлэл мэдрэгдсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж