Улаанбаатарт 25 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2022.05.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 25 градус дулаан байна

Улаанбаатарт 25 градус дулаан байна

Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, тал, хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21-НИЙ 20.00 ЦАГААС ТАВДУГААР САРЫН 22-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсч, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон, Туул голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус.

Бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23-НААС 27-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 23-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи тавдугаар сарын 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24, 25-нд тал, хээрийн нутгаар, 26-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Энэ сарын 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж