Парис Хилтон: Би тэнэг шаргал үст шиг жүжиглэхдээ сайн

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Парис Хилтон: Би тэнэг шаргал үст шиг жүжиглэхдээ сайн

Парис Хилтон: Би тэнэг шаргал үст шиг жүжиглэхдээ сайн

Парис Хилтон өөрийгөө "Би тэнэг шаргал үст биш. Харин тийм дүрд тоглохдоо үнэхээр сайн" гэв. Австралийн бэлгэ тэмдэг Бинди Ирвинтэй хамтран "UberEats"-ын шинэ түншлэлээ сурталчлахаар “Today”-т ярилцлага өгч байхдаа хүмүүс Парис Хилтонг тэнэг шаргал үст биш гэдгийг мэдээсэй гэж хүсдэг талаар ярьсан аж. Учир нь Парис тэнэг, мангар мэт жүжиглэхдээ хэт сайн тул хүмүүс түүний талаар сошиал орчинд муулах нь элбэг гэв.

Хилтон мөн "Энэ бол Парис" баримтат киноныхоо тухай өгүүлсэн бөгөөд тэрбээр өсвөр насандаа сэтгэцийн эмгэг судлалын эмнэлэгт хүргэгдэж байхдаа хэрхэн тоо томшгүй олон хүчирхийлэлд өртсөн тухайгаа хуваалцжээ.

Мөн Прово Каньоны сургуульд сурч байхдаа ганцаараа тусгаарлах өрөөнд хоригдож, ямар ч оношгүйгээр эм уухаас өөр аргагүй байдалд оруулдаг байсан гэж од хэлэв. Тус сэтгэц мэдрэлийн сургуульд авсан гүн сэтгэлийн шархаа “Simple life” киноны “Barbie doll” дүрээр илтэгсэн тухайгаа ярьжээ.

Эх сурвалж: Vice

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж