Парис Хилтон жирэмсэн болсон гэх яриаг үгүйсгэлээ | News.MN

Парис Хилтон жирэмсэн болсон гэх яриаг үгүйсгэлээ

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

Парис Хилтон жирэмсэн болсон гэх яриаг үгүйсгэлээ

Парис Хилтон жирэмсэн болсон гэх яриаг үгүйсгэлээ

Реалити телевизийн од Парис Хилтон жирэмсэн болсон гэх цуу яриаг үгүйсгэлээ. Тэрбээр “Энэ бол Парис” хэмээх подкастынхаа шинэ дугаараар энэ тухай ярьсан байна. Парис Хилтон “Би өглөө сэрээд л 3000 гаруй мессежийг хүлээн авсан. Бүгд л миний мэдэхгүй зүйлийн талаар өгүүлж байсан. Мессеж бичсэн хүмүүстээ баярлалаа. Тиймээ, би гурван ихэр хүүхэд тээж байгаа”….“За тоглосон юм аа. Би одоогоор жирэмсэн биш. Хурим хийх хүртлээ хүлээж байна” гэсэн юм.

Тэрбээр сүйт залуу Картер Реумын хамт үдийн зоог барьж буй зургаа өөрийн хоолны шоуны видеонд оруулсны дараа цуу яриа гарч эхэлжээ.  Хосууд жил үерхсэний эцэст өнгөрсөн хоёрдугаар сард сүй тавьсан. Тэд хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаагаа бусдаас нуудаггүй. Мөн тэрбээр далайн эргийн Малибу хотын "Nobu" ресторанд авахуулсан зургаа үзүүлээд “Миний даашинз нэвсгэр байгаагаас жирэмсэн юм шиг харагдуулж байна. Үнэндээ тийм биш. Гэвч хүмүүс түүх зохиох дуртай шүү дээ” гэсэн юм.

Арван минут орчим үргэлжилсэн тус подкастын үеэр Хилтон хувийн амьдралыг нь тойрсон цуу яриа тасардаггүй болохыг онцлоод харсан бүхэндээ итгэх хэрэггүй гэдгийг хүмүүст зөвлөжээ. Төгсгөлд нь тэрбээр “Хэзээ нэгэн өдөр бяцхан Парис, бяцхан Картерууд бий болох л байх. Гэхдээ өнөөдөр биш. 2022 оныг хүлээцгээе” гэсэн юм.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-28 202.179.2.18

энэ олон эртэй унтсан бохир хэвлийд хүүхэд тогтох болов уу?

Avatar

Зочин 2021-07-28 103.80.210.183

энэ эргүү үхэж алга болог. дэлхийн шившиг.

Avatar

Зочин 2021-07-28 122.201.22.115

Хэрэв тэр надтай суугаач гэвэл чи шүлс нь савираад яаж гүйж байх бол доо дагз минь?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж