Парис Хилтоны “Netflix”-ээр цацагдсан хоолны нэвтрүүлэг цуцлагдав

Хуучирсан мэдээ: 2022.01.18-нд нийтлэгдсэн

Парис Хилтоны “Netflix”-ээр цацагдсан хоолны нэвтрүүлэг цуцлагдав

Парис Хилтоны “Netflix”-ээр цацагдсан хоолны нэвтрүүлэг цуцлагдав

“Cooking with Paris” хоолны нэвтрүүлэг ердөө нэг улирал “Netflix”-ээр цацагдаад цуцлагдав. Өдгөө 40 настай Парис Хилтоны хоолны нэвтрүүлэг өнгөрсөн оны наймдугаар сараас цацагдаж эхэлсэн. Тэрбээр цуврал нэвтрүүлгээрээ олны танил алдартнуудтай хамтран төрөл бүрийн хоолны жор туршдаг. Жишээлбэл, түүний нэвтрүүлэгт Ким Кардашиан, Деми Ловато, Ники Глэйсер, Лили Понс зэрэг алдартнууд оролцож байжээ.

Энэ мэдээ өчигдөр “Deadline” цахим хуудаст анх тавигдсан бөгөөд Парис Хилтон одоогоор тодорхой хариу өгөөгүй байна.

Парис хоолны нэвтрүүлэг хийх санаагаа 2020 оны нэгдүгээр сард анх олжээ. Тухайн үед тэрбээр “Youtube” сувагтаа лазанья хийж буй 15 минутын бичлэгээ нийтэлсэн. Уг бичлэгийн хандалт өнөөдрийн байдлаар 5.4 сая давжээ. Парис Хилтон тогооч биш гэдэг утгаар “Netflix”-д тавигдсан хоолны цуврал нэвтрүүлгүүд нь уламжлалт хэв маягийг эвдсэн байна.

“Cooking with Paris”-ийн эхний улирал нийт зургаан дугаартай байжээ. “Netflix”-ээс тодорхой тоон мэдээлэл өгөөгүй боловч өдөр тутмын шилдэг үзэлттэй контентын эхний 10-д багтсан байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж