Авто замын 22 төсөл хэрэгжүүлж, түгжрэлийг бууруулна

Хуучирсан мэдээ: 2022.03.03-нд нийтлэгдсэн

Авто замын 22 төсөл хэрэгжүүлж, түгжрэлийг бууруулна

Авто замын 22 төсөл хэрэгжүүлж, түгжрэлийг бууруулна

Төсвийн хөрөнгөөр нийслэлд хийх авто замын бүтээн байгуулалтуудын талаар өнөөдөр /2022.03.03/мэдээлэв. Энэ онд нийт дөрвөн том, 22 жижиг ажил төлөвлөж, нийт 26.06 км авто зам тавих аж. Ингэснээр түгжрэлийг тодорхой хэмжээгээр түгжрэлийг бууруулна гэж үзэж байгаа юм. Нийт 22 төслийн 11.47 километр нь гол зам бол 15.48 километр нь туслах зам,  1891.2 км нь гүүрэн зам, 80.850 мкв, 14.35 км урт замын бүтээн байгуулалтууд хийнэ. Одоогоор 22 төсөл ажлын 19 нь тендер зарлагдсан байна. Төсвийн хөрөнгөөр нийслэлд хийгдэх авто замын 22 төслийн,

  • 47 километр нь гол замын ажил
  • 48 километр туслах замын ажил
  • 2 метр 80,850 метр квадрат нь гүүрэн байгууламж
  • 35 километр нь дугуйн замын бүтээн байгуулалт байна.

Авто замыг тавьснаар түгжрэлд хэрхэн нөлөөлөх талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Д.Одбаяр “Нийслэлийн замын хөгжлийн газраас төлөвлөж буй дөрвөн гол гудамж, зам барилгын ажил байна.

  • Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох зам барилгын ажил нь 2.4 километр 748.3 метр
  • Наадамчдын авто замаас Энх тайвны өргөн чөлөө хүртэлх замын 3.5 километр, гүүрний барилгын ажил 483.1 метр
  • Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл 4.27 километр авто замын ажил
  • Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтөл шинэчлэлийн ажил байна.

Улаанбаатар хот нэг төвт хотын загвараас олон төвт загвар руу шилжиж байгаа. Түгжрэлийг бууруулахын тулд гол гудамж замын сүлжээг бий болгосноор нийтийн тээврээр зорчуулах боломж бүрдэнэ” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж