Төсвийн хөрөнгөөр нийслэлд хийх авто замын бүтээн байгуулалтуудын талаар өнөөдөр /2022.03.03/мэдээлэв. Энэ онд нийт дөрвөн том, 22 жижиг ажил төлөвлөж, нийт 26.06 км авто зам тавих аж. Ингэснээр түгжрэлийг тодорхой хэмжээгээр түгжрэлийг бууруулна гэж үзэж байгаа юм. Нийт 22 төслийн 11.47 километр нь гол зам бол 15.48 километр нь туслах зам, 1891.2 км нь гүүрэн зам, 80.850 мкв, 14.35 км урт замын бүтээн байгуулалтууд хийнэ. Одоогоор 22 төсөл ажлын 19 нь тендер зарлагдсан байна. Төсвийн хөрөнгөөр нийслэлд хийгдэх авто замын 22 төслийн,
- 47 километр нь гол замын ажил
- 48 километр туслах замын ажил
- 2 метр 80,850 метр квадрат нь гүүрэн байгууламж
- 35 километр нь дугуйн замын бүтээн байгуулалт байна.
Авто замыг тавьснаар түгжрэлд хэрхэн нөлөөлөх талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Д.Одбаяр “Нийслэлийн замын хөгжлийн газраас төлөвлөж буй дөрвөн гол гудамж, зам барилгын ажил байна.
- Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох зам барилгын ажил нь 2.4 километр 748.3 метр
- Наадамчдын авто замаас Энх тайвны өргөн чөлөө хүртэлх замын 3.5 километр, гүүрний барилгын ажил 483.1 метр
- Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл 4.27 километр авто замын ажил
- Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтөл шинэчлэлийн ажил байна.
Улаанбаатар хот нэг төвт хотын загвараас олон төвт загвар руу шилжиж байгаа. Түгжрэлийг бууруулахын тулд гол гудамж замын сүлжээг бий болгосноор нийтийн тээврээр зорчуулах боломж бүрдэнэ” гэсэн юм.
Схд иргэн 2022-03-03 103.10.21.233
Дандаа газар чөлөөлхөөс зугтааж холуур тойрох зам тавих гэж бна иргэд ажил сургууль нь урд 3 5 км т байхад хойгуур тойрч 10 км явахуу ийм л гаж юм хийж ирсэн одооч хийхнээ
Зочин 2022-03-03 66.181.191.104
Замаа олн янзаар сэтгэж бод !!!!!!!машин явуулахгүй гэж ард түмэнээ бүү сүрдүүл ард руугаа биш Хөгжил ирж байхад – замаа олон янзаар болгохынтөлөө Толгойгоо ажилуул!!!!!!– Ирээдүгээнхээ замыг гарга — Ирээдүйн цалингаа та нар мэдээд авсанчихсан биздээ.Одоо ирээдүйн Замаа тавьчих!!!!!!!
Зочин 2022-03-03 64.119.21.32
Оновчтой арга замаа зөв сонгохгүй бол 42 сая $ ын гүүр шиг юм болно шүү
Хотын иргэн 2022-03-03 202.9.40.225
Түгжрэлийг дорвитой буулгах арга зам бол хотын хүн амыг цөөлөх юм даа. Үүнийг Их дээд сургуулийг нийслэлээс гаргах ажлыг эрхэлсэн тодорхой ажилгүй, сумаасаа сургуульд сурах нэрээр гараад энд ирээд нэг жил сурсан, одоо хийх ажилгүй холхиж байгаа залуусыг нутаг орон руу нь буцаахтай зэрэгцүүлэн хийх л байна даа.
Зочин 2022-03-03 66.181.180.71
Ингэж түгжрээ бууруулдаг гэнээ хол очиж гуцаад шинээр барилга барьсан газраа заавал сургууль цэцэрлэгийн асуудал шийдэж харъяалалаар явдаг болго. Гэр хороололын дэд бүтэц цэвэр бохир усны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй
Зочин 2022-03-03 213.87.89.93
>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
ИРГЭН 2022-03-03 66.181.181.159
Дугуйн зам худлаа шүү, явган хүний замыг будаж эсвэл хуулж явган хүнийг гишгэх газартгүй болгодог "ИРГЭДДЭЭ ЭЭЛГҮЙ НИЙСЛЭЛ ХОТ БОЛГОХЫГ БИ ХҮСЭХГҮЙ БАЙНА". ДУГУЙН ЗАМ БОЛ СҮҮЛИЙН ҮЕД ХОТЫН ДАРГА НАРЫН МӨНГӨ УГААХ АРГА БОЛСОН.
Монгол хэлний мөхөл, цаашлаад үндэстний мөхөл 2022-03-03 203.91.118.53
2 метр 80,850 метр квадрат нь гүүрэн байгууламж гэдэгийг юу гэж ойлгох вэ
Зочин 2022-03-03 103.26.193.170
Эдгэр төсөл түгжирлийг бууруулж чадахгүй. Сэтгэлээ хуурсан ажил байна. МОНГОЛ УЛС НИЙСЛЭЛЭЭ НҮҮЛГЭХЭЭС ӨӨР ГӨРЦ БАЙХГҮЙ
Зочин 2022-03-03 103.10.21.233
Тодорхой бус бна яг юу хийх гээд бгаа юм бол хийнэ хийнэ гэхээс цаашгүй бнашдээ
zochin 2022-03-03 202.21.100.210
1891.2 км нь гүүрэн зам ………
Ийм урт гүүрэн зам барих нь байна шүү дээ. ямар гоё вэ
Зочин 2022-03-03 66.181.176.80
Зуны авто замын ажилаа зураг дээр ойлгогдохоор тайлбалаж олон нийтэд хүргэвэл сайн байна, хүмүүс одооноос энэ талаар ойлголттой болж ид ажил хийгдэх үед яаж зорчих хаана амрах зэргээр ажилд садаа болохгүй байхаа төлөвлөх хэрэгтэй байна