Гал түймрийн улмаас 13 айл орон гэрээ алджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.07-нд нийтлэгдсэн

Гал түймрийн улмаас 13 айл орон гэрээ алджээ

Гал түймрийн улмаас 13 айл орон гэрээ алджээ

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд барилгын гадна хөөсөнцөр шатжээ. Гал түймэр өчигдөр 22:00 цагийн орчимд гарсан тухай Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Тодруулбал, “Голомт констракшн” ХХК-ийн барьж буй 12 давхар барилгын гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг цаг алдалгүй унтраасан байна. Алба хаагчид тус барилгаас 16 хүнийг эсэн мэнд гаргажээ.

Энэ талаар дүүргийн онцгой байдлын газраас тодруулахад “Галын улмаас бэртэж гэмтсэн, утаанд хордож, эмнэлэгт хүргэгдсэн хүн байхгүй. Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Мөн нийтийн байр, цайны газар, гэр шатсан тухай гал түймрийн дуудлага өчигдөр ОБЕГ-т бүртгэгдсэн байна. Тус газарт иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.

  • Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн  Задгай гэх газарт өчигдөр нийтийн орон сууцанд гал гарсан байна. Галын улмаас барилга бүхэлдээ шатсан байна. Гал түймэр өчигдөр өглөө 09:00 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Тус байранд 13 айлын 55 хүн оршин суудаг болохыг аймгийн Засаг дарга О.Мөнхчулуун мэдээлсэн юм. Урьдчилсан байдлаар гал түймэр цахилгаанаас болж гарчээ. Золоор хүний амь эрсдээгүй бөгөөд орон гэрээ алдсан иргэдийг гэрт байрлуулж байгаа аж.
  • Мотоциклоор гараад сураггүй болсон хоёр иргэнийг алба хаагчид эрэн хайж байна. Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Хүрд гэх газар иргэн 40 настай Н болон 52 настай М (эрэгтэй) нар энэ сарын 3-нд гараад сураггүй болсон байна. Эрлийн багийнхан өчигдөр мотоциклыг нь Эгийн голын бетон гүүрний хажуугаас олж, эрлийн ажиллагааг өнөө өглөө дахин эхлүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж