Ой, хээрийн түймрийн хохирол 4.3 тэрбум төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2025.04.20-нд нийтлэгдсэн

Ой, хээрийн түймрийн хохирол 4.3 тэрбум төгрөг болжээ

Ой, хээрийн түймрийн хохирол 4.3 тэрбум төгрөг болжээ

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар 11 аймгийн 39 суманд 58 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Дээрх  гал түймэрт урьдчилсан байдлаар 2722 га ой, хээрийн 686,182 га талбай, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.

Эдгээрийн нийт хохирол 4.3 тэрбум төгрөг болсон байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав. Тухайлбал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнхжмөл өвсийг шатаахгүй байж сонор, сэрэмжтэй байхыг санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж