Билл Гейтс: Би маш их харамсаж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.10-нд нийтлэгдсэн

Билл Гейтс: Би маш их харамсаж байна

Билл Гейтс: Би маш их харамсаж байна

Микрософтыг үүсгэн байгуулагч, тэрбумтан, буяны үйлстэн гэдгээрээ алдартай Билл Гейтс эхнэр Мелинда Франц Гейтстэй өнгөрүүлсэн 27 жилийн гэр бүлийн амьдралдаа цэг тавьсан билээ. Тэд өнгөрсөн тавдугаар сарын эхээр салахаар шийдсэн тухайгаа албан ёсоор мэдэгдэж байсан юм. Дэлхийн хамгийн баян хосын салалтад Билл Гейтсийн ажилтан эмэгтэйчүүдтэйгээ хувийн харилцаа тогтоосоноос гадна, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгөд ашигласан хэргээр буруутгагдаж байсан Жеффри Эпштейнтэй ойр дотно харилцаатай зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэдэг.

Тэдний гэрлэлтийг өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт шүүхээс албан ёсоор салгасан юм. Харин Билл Гейтс үүний дараахан буюу өнгөрсөн Лхагва гаригт “Anderson Cooper 360” нэвтрүүлэгт оролцохдоо саяхны салалт болон өдгөө өөд болсон Жеффри Эпштейнтэй бий болгосон харилцааныхаа  талаар хуучилжээ. Тэднийг анх уулзаж байх үед Эпштейн насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой бэлгийн гэмт хэрэгт аль хэдийн холбогдсон байсан гэнэ. Гэвч Билл Гейтсийн хэлж байгаагаар тэрбээр Эпштейнтэй зөвхөн ажил хэргийн шугамаар уулздаг байсан бөгөөд Эппшейн түүнд сайхан сонсогдохуйц ажлын санал тавьж байсан аж.

Тэрбээр нэвтрүүлэгт энэ талаараа ярихдаа “Би түүнтэй хэдэн удаа оройн зоог барьсан. Тэр надад дэлхийн хүн амын эрүүл мэндийн асуудалд зориулж хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө босгох хэрэгтэй талаар зөвлөж байсан. Энэхүү хөтөлбөртөө тэр өөрийгөө багтаах төлөвтэй болж ирсэн. Түүний яриа үнэмшилтэй санагдаагүй тул бидний харилцаа тэгсгээд өндөрлөсөн. Гэвч би одоо түүнд цаг заваа зориулсандаа маш их харамсаж байна. Энэ бол миний амьдралдаа хийсэн маш том алдаа байсан” гэжээ.

Ийнхүү гэмт хэрэгтэнтэй барьсан оройн зоог Мелиндатай бий болгосон олон жилийн амьдралыг үгүй хийсэнд маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн аж. Тэрбээр “Мелинда бол үнэхээр гайхалтай эмэгтэй. Түүнтэй бий болгосон нөхөрлөл, харилцаа бүхэн өндөрлөж байгаа нь надад өөрийн эрхгүй гуниг харуусал төрүүлж байна” гэсэн юм. “Билл ба Мелинда Гейтс” сан нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон хүмүүст тусалсан бөгөөд тэд туршилтын хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах юм.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: YAHOO ENTERTAINMENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж