Билл Гейтс: Би маш их харамсаж байна | News.MN

Билл Гейтс: Би маш их харамсаж байна

Билл Гейтс: Би маш их харамсаж байна

Билл Гейтс: Би маш их харамсаж байна

Микрософтыг үүсгэн байгуулагч, тэрбумтан, буяны үйлстэн гэдгээрээ алдартай Билл Гейтс эхнэр Мелинда Франц Гейтстэй өнгөрүүлсэн 27 жилийн гэр бүлийн амьдралдаа цэг тавьсан билээ. Тэд өнгөрсөн тавдугаар сарын эхээр салахаар шийдсэн тухайгаа албан ёсоор мэдэгдэж байсан юм. Дэлхийн хамгийн баян хосын салалтад Билл Гейтсийн ажилтан эмэгтэйчүүдтэйгээ хувийн харилцаа тогтоосоноос гадна, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгөд ашигласан хэргээр буруутгагдаж байсан Жеффри Эпштейнтэй ойр дотно харилцаатай зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэдэг.

Тэдний гэрлэлтийг өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт шүүхээс албан ёсоор салгасан юм. Харин Билл Гейтс үүний дараахан буюу өнгөрсөн Лхагва гаригт “Anderson Cooper 360” нэвтрүүлэгт оролцохдоо саяхны салалт болон өдгөө өөд болсон Жеффри Эпштейнтэй бий болгосон харилцааныхаа  талаар хуучилжээ. Тэднийг анх уулзаж байх үед Эпштейн насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой бэлгийн гэмт хэрэгт аль хэдийн холбогдсон байсан гэнэ. Гэвч Билл Гейтсийн хэлж байгаагаар тэрбээр Эпштейнтэй зөвхөн ажил хэргийн шугамаар уулздаг байсан бөгөөд Эппшейн түүнд сайхан сонсогдохуйц ажлын санал тавьж байсан аж.

Тэрбээр нэвтрүүлэгт энэ талаараа ярихдаа “Би түүнтэй хэдэн удаа оройн зоог барьсан. Тэр надад дэлхийн хүн амын эрүүл мэндийн асуудалд зориулж хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө босгох хэрэгтэй талаар зөвлөж байсан. Энэхүү хөтөлбөртөө тэр өөрийгөө багтаах төлөвтэй болж ирсэн. Түүний яриа үнэмшилтэй санагдаагүй тул бидний харилцаа тэгсгээд өндөрлөсөн. Гэвч би одоо түүнд цаг заваа зориулсандаа маш их харамсаж байна. Энэ бол миний амьдралдаа хийсэн маш том алдаа байсан” гэжээ.

Ийнхүү гэмт хэрэгтэнтэй барьсан оройн зоог Мелиндатай бий болгосон олон жилийн амьдралыг үгүй хийсэнд маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн аж. Тэрбээр “Мелинда бол үнэхээр гайхалтай эмэгтэй. Түүнтэй бий болгосон нөхөрлөл, харилцаа бүхэн өндөрлөж байгаа нь надад өөрийн эрхгүй гуниг харуусал төрүүлж байна” гэсэн юм. “Билл ба Мелинда Гейтс” сан нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон хүмүүст тусалсан бөгөөд тэд туршилтын хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах юм.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: YAHOO ENTERTAINMENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-08-10 1.231.177.4

энэ ч гэсэн хөгшин авгайгаас салаад сайхан

Avatar

Зочин 2021-08-10 202.126.90.66

Eврейчүүд гэж г********н заваан хүмүүс, мөнгөнөөс бол сүнсээ ч худалдахаас буцахгүй

Avatar

zochin 2021-08-10 202.179.15.71

ter huchirhiilegch gej yariad bgaa Jeffry ni zovhon hun huchundeed yavaad bgaagui blgui dee,bas tom bizneessman gej sonsson

Avatar

Зочин 2021-08-10 195.181.162.179

Цаг хугацаа харуулна хэн нь хэн бэ гэдгийг. Одоо яаран дүгнэлт хийх цаг биш

Avatar

зочин 2021-08-10 66.181.178.210

барууны тэрбумтнуд татвараас зайлхийж гэр бүлээ салгах, буяны үйлсэд хандив өргөх гм элдэв арга хэрэглэдэг, тэрний нэг нь л дээ, сайхан жүжигчилсэн тоглолт ккк

Avatar

Зочин 2021-08-10 192.82.71.69

humuus iim l es surtahuuntai baihad manai bayachuud mash olon huuhnuud batalj notlood baihad ih hurliin gishuun geed ichih ch ugui suugaad l guriigeed l yamar es zui geheeree iim baidag bn aa MAN alban tushaaltanguuddaa hariutslaga tootsoj es surtahuuntai bh heregtei

Avatar

Зочин 2021-08-10 192.82.70.38

авгай нь худлаа шалтаг хайж л салсан

Avatar

Мэддэг хүн 2021-08-10 64.119.16.124

Эхнэр нь надтай суух гээд салсан юм аа. Одоо хил нээгдэхээр би Америк явна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж