Covid-19: Халдвар авсан хүний тоо 8 саяд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Халдвар авсан хүний тоо 8 саяд хүрлээ

Covid-19: Халдвар авсан хүний тоо 8 саяд хүрлээ

Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 118,440 шинэ тохиолдол, 3,140 нас баралт тус тус  бүртгэгджээ. Өнөөдөр /2020.06.15/-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 7,978,964 болж, нас барагсдын тоо 435,058 -д хүрсэн байна. Эдгэрсэн хүний тоо 4,096,092 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,447,814 болж,  54,124 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 1,024 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 55,8 хувь нь уг халдварын улмаас нас баржээ.

Манай хойд хөрш ОХУ-д нийт 528,964 коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнээс 1477 нь нийслэл Москва хотод, 717 нь Москва мужид, 256 нь Санкт-Петербургт, 254 нь Свердловск мужид, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар коронавирусээр халдварласан 241966 хүн эмчлүүлж байгаа аж.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 5409 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 280050 болсон бол 119 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 6948-д хүрчээ. Шуурхай штабын мэдээлснээр, халдвар авсан нийт хүний 53 хувь нь эдгэрсэн бол 1.3 хувь нь нас баржээ. Харин урд хөрш Хятадын хувьд нийт 83,132 тохиолдол бүртгэгдэж, 57 хүн шинээр вирусээр өвчилж, 4634 хүн нас баржээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан эхний 10 улсыг АНУ тэргүүлж байна. Тус улсад нийт 2.1 сая хүн цар тахлаар өвчилснөөс 117,847 нь нас барж, сүүлийн 24 цагийн хугацаанд 18806 хүн халдварлаж, 320 хүн нас баржээ.

Энэтхэг улс халдвар авсан хүний тоогоор ОХУ-ын дараа дөрөвдүгээрт бичигдэж байна. Тус улсад нийт халдварын 333,008-д хүрч, 11382 шинэ тохиолдол бүртгэгдэж, 9520 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,382 шинэ тохиолдол бүртгэгдэж, 321 хүн нас баржээ.

ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТООГООР ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛСЫН МЭДЭЭЛЭЛ
(2020.06.15-ны 06:30 цагийн байдлаар)

Эх сурвалж: WORLDOMETERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж