Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнөөдөр /2025.04.03/ Будапештэд хүрэлцэн ирлээ. Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалаас хойш Нетаньяху анх удаа Европын оронд айлчилж буй нь энэ.
Энэхүү айлчлалтай зэрэгцээд, нарийн хэлбэл, ерөнхий сайд Виктор Орбан Нетаньяхуг хүлээн авч уулзахын дөнгөж өмнөхөн Унгарын засгийн газар Олон улсын эрүүгийн шүүхээс гарна гэдгээ мэдэгдэв. Виктор Орбаны ажлын албаны дарга Гергелий Гуляас хэлэхдээ "Унгар Олон улсын эрүүгийн шүүхээс гарна. Үндсэн хууль болон олон улсын эрх зүйн хүрээнд энэ ажиллагааг Унгарын засгийн газар эхлүүлэх болно" гэжээ.
Нетаньяхуг баривчлах тушаалыг гаргасны дараахан Виктор Орбан түүнийг эх орондоо урьсан билээ. Энэ үед Орбан мэдэгдэл хийхдээ "Олон улсын эрүүгийн шүүх улс төрийн зорилгоор үргэлжилж буй мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцож байна. Иймд тушаалыг биелүүлэхгүй" гэсэн юм.
Дашрамд дурдахад, Олон улсын эрүүгийн шүүх 125 гишүүн оронтой. Баривчлах тушаалтай хэн нэгэн тэдгээр улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн тохиолдолд Гаагийн шүүхэд хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг. Зарим шинжээчийн үзэж буйгаар Унгар улс Нетаньяхуг угтан авч буй нь Олон улсын эрүүгийн шүүхийг сүр хүчгүй гэж дэлхий дахинд харуулах гэсэн оролдлого аж.
3,595.72






















































Холбоотой мэдээ