"Ростех" зорчигч тээврийн Ил-114-300 онгоцоо угсарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.06.12-нд нийтлэгдсэн

"Ростех" зорчигч тээврийн Ил-114-300 онгоцоо угсарч эхэллээ

"Ростех" зорчигч тээврийн Ил-114-300 онгоцоо угсарч эхэллээ

Оросын төрийн өмчийн "Ростех" компани зорчигч тээврийн Ил-114-300 онгоцны сүүлийн шатны угсралтыг хийж эхэлсэн байна. Энэ дотоодын агаарын тээвэрт зориулагдсан шинэ загвар юм.

Угсралтыг “РСК МиГ” хувьцаат компанийн салбар болох Луховицкийн онгоцны үйлдвэрт хийж байна. Угсралтыг энэ төсөлд зориулан бий болгосон үйлдвэрлэлийн автомат шугамаар хийж байгаа ажээ.

Угсралтыг 2020 дөрөвдүгээр улирал гэхэд дуусгахаар төлөвлөж байна.

Ил-114-300 нь 100 хувь Оросын дотоодын бүтээгдэхүүн болж байна. Онгоцны бүхий л эд анги, түүхий эдийг Орост хийсэн юм. Ил-114-300 онгоц 68 зорчигчийн суудалтай, 1500 метр хүртэлх орон зайд нисэх хүчин чадалтай. Онгоцыг Оросын бүс нутгийн агаарын тээвэрт зориулан хийж байгаа юм. Алс Дорнод, Сибирь зэрэг алслагдсан бүс нутагт түлхүү хэрэглэнэ хэмээн тооцож байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж