Агаарын цэргийн техник хэрэгслийн нөөцөөр ОХУ хоёрт жагсав

Хуучирсан мэдээ: 2020.12.09-нд нийтлэгдсэн

Агаарын цэргийн техник хэрэгслийн нөөцөөр ОХУ хоёрт жагсав

Агаарын цэргийн техник хэрэгслийн нөөцөөр ОХУ хоёрт жагсав

Их Британийн Flight International сэтгүүл жил бүр дэлхийн улс орнуудын агаарын цэргийн зэвсэгт хүчний техник, хэрэгслийн нөөцийн жагсаалтыг гаргадаг. Энэ оны гаргасан шинэ жагсаалтаар ОХУ дэлхийд хоёрдугаар байрт орсон байна. ОХУ-ын агаарын зэвсэгт хүчинд өнөөгийн байдлаар нийт 4143 ширхэг техник, хэрэгсэл байгаа нь дэлхийн нийт нөөцийн найман хувь ажээ. Эдгээрээс 1531 нь байлдааны онгоц байна.

Жагсаалтын эхний байрт АНУ орсон бөгөөд 13232 ширхэг техниктэй гэжээ. Гуравдугаар байрт, БНХАУ 3260 ширхэг техникээр орсон байна. Эдний араас эхний аравт Энэтхэг (2119), Өмнөд Солонгос (1581), Япон (1480), Пакистан (1364), Франц (1057), Турк (1056), Египет (1053) оржээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж