Гандболын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо Спортын төв ордны А зааланд 12 дугаар сарын 15-16- ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд 9 байгууллагын эрэгтэй 10, эмэгтэй 5 багийн 200 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорилоо.
Эмэгтэйчүүдээс:
1-р байр: Г.Амарсанаа дасгалжуулагчтай С.Уянга ахлагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг
2-р байр: С.Нямдорждасгалжуулагчтай Д.Тэргэл ахлагчтай МУБИС-ийн баг
3-р байр: Б.Бадрангуй дасгалжуулагчтай Б.Нандинцэцэг ахлагчтай АШУҮИС-ийн “Их Монголын Хүч” баг
Эрэгтэйчүүдээс:
1-р байр: Л.Загдсүрэн дасгалжуулагчтай Д.Балжинням ахлагчтай ХААИС-ийн баг
2-р байр: С.Нямдорж дасгалжуулагчтай Т.Ууганбаярахлагчтай МУБИС-ийн баг
3-р байр: Г.Амарсанаа дасгалжуулагчтай П.Юмчиндорж ахлагчтай Мон-Алтиус БТДС-ийн багууд эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагдлаа.
Монголын Гандболын холбоо шилдэг тоглогчидоо шалгаруулж тусгай шагналаар шагналаа. Үүнд:
Шилдэг хаалгачаар:
1. Б.Дэлгэржав эм Их Монголын Хүч
2. Г.Мөнхбаяр эр МУБИС
Шилдэг довтлогчоор:
1. С.Уянга эм Мон-Алтиус БТДС
2. Ц.Төрболд эр ХААИС
Шилдэг уран тоглогчоор:
1. Д.Тэргэл эм МУБИС
2. Ч.Бат-Эрдэнэ эр МУБИС
Шилдэг дасгалжуулагчаар:
1. С.Нямдорж эр МУБИС
2. Л.Загдсүрэн эр ХААИС
Байгууллагын дүнгээр:
1-р байрт Г.Амарсанаа дасгалжуулагчтай "Мон-Алтиус" БТДС 4оноогоор
2-р байрт: С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС 4 оноогоор
3-р байрт: Д.Амартүвшин дасгалжуулагчтай "Аварга" БТДС 8 оноогоор
эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, цом, өргөмжлөлөөр шагнагдлаа гэж Монголын гандболын холбооноос мэдээлэв.