Сербичүүд ослоор амиа алдагсдын төлөө 325 мянгуулаа жагсав

Хуучирсан мэдээ: 2025.03.16-нд нийтлэгдсэн

Сербичүүд ослоор амиа алдагсдын төлөө 325 мянгуулаа жагсав

Сербичүүд ослоор амиа алдагсдын төлөө 325 мянгуулаа жагсав

Сербийн хоёр дахь том хот Нови Садад галт тэрэгний буудлын барилгын нэг хэсэг нурж, 15 хүн амиа алдсан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан. Энэ ослын буруутан нь засгийн газар болон ерөнхийлөгч Александр Вучич гэж иргэд үзээд буй. Тухайн үед иргэд "Авлига аллага үйлдлээ" гэсэн уриа лоозон барьж жагссан.

Тэгвэл энэ Бямба гаригт олон мянган иргэн дахин жагслаа. Засгийн газраас зарласнаар 107 мянган хүн жагсаалд оролцсон бол бие даасан ажиглагчийн мэдээлснээр жагсагчдын тоо хэдийнэ 325 мянга давжээ. Хэрвээ 325 мянган хүн цугласан бол энэ нь Сербийн түүхэн дэх хамгийн том жагсаал болох юм.

Галт тэрэгний буудлын байгууламжид саяхан хийсэн засвар шинэчлэлтээс болж дээрх осол гарсан гэж иргэд үзсэн. Тиймээс ослын цаад шалтгаан нь Вучичийн 10 гаруй жилийн засаглалын тусгал гэж үзжээ.

Харин Вучич Бямба гаригт жагсагчдад хандан үг хэлэхдээ "Жагсагчдын санааг ойлгож байгаа. Бид өөрсдийгөө өөрчлөх болно" гэжээ.

Жагсаалд оролцсон хуулийн сургуулийн оюутан Жана Васик хэлэхдээ "Бүх юм нь зүй ёсоороо ажилладаг улсыг л хүсч байна. Ажлаа зүй ёсоор нь хийдэг байгууллагуудыг хүсч байна. Ямар нам засгийн эрхэнд байх нь бидэнд хаммаагүй. Дөрвөн саржингаа шударга ёсыг хайдаг бус бүх юм нь зүй ёсоороо байдаг тийм л улс бидэнд хэрэгтэй" гэв.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж