Мексикт хүн шатаах зуух бүхий харгис олдвор олджээ

Мексикт хүн шатаах зуух бүхий харгис олдвор олджээ

Мексикт хүн шатаах зуух бүхий харгис олдвор олджээ

Мексикийн баруун зүгийн Жалиско мужаас өнгөрсөн долоо хоногт сайн дурынхан хүн шатаах зуух бүхий харгис олдвор олжээ. Энэхүү олдвор нь сураггүй болсон ойр дотны хүмүүсээ хайж буй мексикчүүдийн хувьд хамгийн аймшигтай айдас болж мэдэх юм. Мексикт сураггүй алга болсон 120 мянган хүн бий.

Тус газраас хүний ясны хэлтэрхий, олон зуун хос гутал, хувцас, тэр байтугай хүүхдийн тоглоом хүртэл олдсон байна. "Сураггүй болсон хүмүүсээ хайж буй иргэд эдгээр гутлыг хараад таньж мэдэх юм" гэж сайн дурынхны нэг Луз Тоскано хэлэв.

Жалиско мужийн Теучитлан тосгоны ойролцоох талбайг Мексикийн эрх баригчид өнгөрсөн оны есдүгээр сард мөрдөн шалгалт хийсэн ч шарил олж илрүүлээгүй. Гэхдээ тухайн үед 10 хүнийг баривчилж, барьцааны хоёр иргэнийг суллажээ. Харин энэ долоо хоногт эрх баригчид тус газартаа дахин нэгжлэг хийхдээ 100 орчим сумны хонгио олжээ.

Хэн гэдгийг нь олж тогтоосон шарил байхгүй ч гэлээ олдсон хувийн эд зүйлсийн тоо 700 дөхөөд байна. Тиймээс тэнд оршуулсан байж болзошгүй хохирогчдын тоог асар их гэж таамаглав.

"Энэ үйл явдал нь Мексик улс олноор булшлах явдалд нэрвэгдэж байсан хар дарсан зүүдийг дахин санууллаа" гэж Мехико хотын аюулгүй байдлын шинжээч Эдуардо Герреро хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-16 47.227.179.89

400 гаруйхан жилийн өмнө бие биенээ барьж иддэг байсан юмнууд орчин үеийн хувцас өмссөнч сэтгэлгээ нь хэвээрээ

Avatar

Нэргүй 2025-03-16 66.181.184.70

Манайд ч энд тэндээс бөөн бөөн шарил олддог о дээ ! Хядуулсан хядсан нь тодорхой байхад МАН-ын төр засаг гүрийгээд гүлдийгээд….. чимээгүй л өнгөрөөдөг, мартуул даг ш дээ !!!

Avatar

Нэргүй 2025-03-16 103.212.119.232

Олимп зохион байгуулдаг байсан улс шүү дээ аймшигт газар

Avatar

Нэргүй 2025-03-16 103.168.34.122

oldvor gedeg ni tuuh arhialogt hereglegddeg ug l dee,

Avatar

Нэргүй 2025-03-16 202.126.89.109

бузартай улс…

Avatar

Нэргүй 2025-03-16 202.126.89.113

Хамаг муу муухай шүгэлчихсэн яасан улс орон бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж