Украины ерөнхийлөгч Зеленскийг Цагаан ордонд айлчлах үед хүндэтгэлгүй байдал гаргаж, шахамдуулсныхаа төлөө Трамп болон түүний дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нар олны шүүмжлэлийн бай болсон. Тэгвэл болсон явдлын талаар Ж.Д.Вэнс "Fox News"-т уудлан ярьжээ.
Сэтгүүлч түүнээс тухайн өдөр болсон явдлыг урьдаас төлөвлөсөн байсан уу гэж асуухад "Үгүй ээ, мэдээж төлөвлөөгүй байсан" гэжээ. Мөн "Надад шударга бус санагддаг зүйлийн талаар сэтгүүлч надаас асуусан. Би зүгээр л асуултад хариулахыг хүссэн. Гэтэл миний хариулт байдлыг эвгүйтүүлж, Зеленский бухимдаад, бүх зүйл тэндээс эхэлсэн шүү дээ. Мэдээж тэр бол ерөнхийлөгч. Харин би дэд ерөнхийлөгч. Би хүндэтгэлтэй хандахыг хичээдэг. Ерөнхийлөгч Дональд Трамп зарим тохиолдолд надаар үг хэлүүлэхийг хүсдэг. Хэрвээ тэр нь ерөнхийлөгчийн хувьд ашигтай бөгөөд хүндэтгэлтэй зүйл юм шиг санагдвал би хэлэх л болно" гэв.
Трамп саяхан "Тесла"-ийн машин худалдаж авсан тул та ч бас удахгүй тийм төлөвлөгөөтэй байгаа юу гэж сэтгүүлч түүнээс асуужээ. Ж.Д.Вэнс харин үүнд өвөрмөц байдлаар хариулав. Тодруулбал, тэрбээр "Би цаашид жолоо барьж чадахгүй" гэж хариулжээ. Харин сэтгүүлч үүнийх нь хариуд "Сайхан бултлаа, Засгийн газрын үр ашгийн хэлтэс мөн дөө" гэжээ.
Трампийн засаг захиргаа дотооддоо аливаа санал зөрөлдөөнтэй байгаа эсэхийг Вэнсээс асуухад үүнийг үгүйсгэв. Тэрбээр "Би хурцадмал байдал үүссэн гэж бодохгүй байна. Үе үе санал зөрөлдөөн ч аль ч засаг захиргаанд өөр өөр үзэл бодол байх шүү дээ. Элон маш сайн ажиллаж байгааг ерөнхийлөгч тодорхой хэлсэн. Бид түүний хийж буй бүхнийг үнэлж байна. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ч үнэхээр гайхалтай ажиллаж байна. Би маш их хүлээлттэй байсан. Тэд үнэхээр хүлээлтээс давсан" гэв.
3,569.17















































