Сүүлд Засгийн газрын хуралдаанаар хэд, хэдэн томилгоог хийсний нэг нь Зам тээврийн дэд сайд асан Л.Халтарыг Шинэ Хархорум хотын захирагчаар томилсон юм.

ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан дээрх улстөрчдийн зарим нь хуулийн байгууллагад шалгагдаж, шүүхээс ял авсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байгаа юм.

Төрийн томилгоо үүгээр тогтохгүй. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян, Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар нар Ерөнхий сайдын зөвлөх болсон.
Харин УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/-өөр томилсон.
Үүнээс гадна төрийн өмчит компаниудад томилсон жишээ олон бий. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард улстөрчдийн саалийн үнээ гэж нэрлэгддэг “Эрдэнэт” үйлдвэрт хяналтын асуудал хариуцсан менежерээр Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга асан И.Мөнхжаргалыг томилсон.
Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах асан Б.Саруулыг ч мөн ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр мөн саяхан томилсон бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-д С.Баярмөнхийг менежерээр томилсон.
Мөн “Эрдэнэс Тавантголгой” ХК-д менежерээр Ардчилсан намын гишүүн Н.Пунцагийг томилсон бол “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавыг томилсон. Түүнийг одоогийн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын гарын хүн гэгддэг. Үргэлжлүүлэн Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах асан Н.Жавзанпагмыг “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн хяналт хариуцсан менежерээр, Б.Даваацэрэнг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн хяналт хариуцсан менежерээр томилсон байдаг. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежерээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг томилсон.
3,595.72






















































Холбоотой мэдээ