Эцэг, эхчүүд сургалтын төлбөр төлөх хугацааг хойшлуулахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2020.04.08-нд нийтлэгдсэн

Эцэг, эхчүүд сургалтын төлбөр төлөх хугацааг хойшлуулахыг хүслээ

Эцэг, эхчүүд сургалтын төлбөр төлөх хугацааг хойшлуулахыг хүслээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд их, дээд болон хувийн сургуулийн сургалтын төлбөрийн төлөх хугацааг хойшлуулах талаар иргэдээс санал ирүүлжээ. Тус яаманд ирсэн өргөдөл, дуудлагын дийлэнх хувийг дээрх асуудалтай холбоотой санал, хүсэлт эзэлж байгаа аж. Тодруулбал, салбарын яамнаас нэг сар гаруйн хугацаанд нийт 395 өргөдөл, санал хүсэлт, гомдол хүлээн авсан байна.

Иргэдийн зүгээс их, дээд сургуулийн цахим сургалтын чанар, хүртээмж, үр дүнг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг яамнаас нэгдсэн журмаар авч өгөх, их дээд болон хувийн сургуулийн сургалтын төлбөр төлөхтэй холбоотой гарч буй хүндрэлийг багасгах, төлбөр төлөх хугацааг хойшлуулах, боломжтой бол цахим сургалт явагдаж байгаатай холбоотой хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж шийдвэрлэхийг хүсчээ. Мөн элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллийг хамгийн их лавласан байна. Иргэдээс теле хичээлийг чанартай зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн дуудлага ч бас цөөнгүй ирсэн байна.

“Covid-19” вируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас иргэдийн санал хүсэлт, гомдол мэдээллийг 1800-1209 тоот шуурхай утас,  1209@mecs.gov.mn цахим хаягаар авч байгаа ажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж