“Чингис хаан” музейн барилга 30 орчим хувьтай үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

“Чингис хаан” музейн барилга 30 орчим хувьтай үргэлжилж байна

“Чингис хаан” музейн барилга 30 орчим хувьтай үргэлжилж байна

“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явц 30 орчим хувьтай үргэлжилж байна. Музейн таван давхрын цутгалтыг өчигдөр /2020.08.06/ эхэлж, өнөө өглөө дууссан гэдгийг албаныхан мэдээллээ.

Энэ талаар Соёлын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын гэрээт инженер Д.Энхээгээс тодрууллаа. Тэрбээр “Чингис хаан” музейн барилга угсралтын ажил 30 хувьтай хэвийн үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө музейн таван давхрын бетон цутгалтыг авч, өнөө өглөө дууссан. “Чингис хаан” музейн ажлын хэсэгт 110-120 хүн ажиллаж байна. Бид музейн барилгыг 2021 оны зургадугаар сард хүлээлгэн өгөх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна. Газар шорооны ажил болон нэгээс таван давхрын бетон цутгалтын ажил дууссан” гэв.

Байгалийн түүхийн музейн буурин дээр "Чингис хаан" музейн барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 53 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Соёлын яамны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс музейн сан хөмрөгийн талаар өмнө нь тодруулахад "Үйл ажиллагаа явуулж байгаа музейн сан хөмрөгөөс “Чингис хаан” музей рүү шилжүүлнэ. Одоогоор хэчнээн музейн сан хөмрөгөөс үзмэр шилжүүлэхийг эцэслэн шийдээгүй байна. Музейн сан хөмрөгүүдэд сайтар судалгаа хийж, шууд холбогдолтой 400 орчим үзмэрийн жагсаалтыг гаргасан. Мөн гадаад улсын томоохон музейгээс эх хувилбарыг нь болон хуулбарлаж авах, хувь хүний гар дээрээс худалдан авахаар судалж байна. Чингис хааны амьдарч байсан тухайн цаг үеийн ихэс дээдсийн түүхийг харуулсан музей байгуулна. Тийм учраас XIII зуун, түүний өмнөх болон дараах үеийн хаадын хэрэглэж байсан эд зүйлсийг дэлгэнэ" гэдгийг хэлж байсан юм.

Үзмэрийн тайлбарыг НҮБ-ын зургаан хэлээр орчуулан хүргэнэ. Мөн 36 хааныхаа лааны тосон үзмэр хийлгэнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй. Музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж