Саудын шинэ хаан АНУ-д айлчлав

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

Саудын шинэ хаан АНУ-д айлчлав

Саудын хаан Салман өнөөдөр /IX.4/ АНУ-ын Вашингтон хотноо айлчилж, ерөнхийлөгч Барак Обаматай уулзав. Салман хаан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ, газрын тосны үнэ зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Саудын хаан Салман өнгөрсөн нэгдүгээр сард хаан ширээг залгамжилснаас хойш анх удаа АНУ-д айлчилж байна.

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс үүдэн Саудын Араб, АНУ-ын харилцаанд үл ойлголцол үүсээд байсан юм. Үүний нэг нотолгоо нь өнгөрсөн тавдугаар сард Салман хаан АНУ-ын Дэвид кэмпэд болсон уулзалтыг алгассан юм.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж