Хүй долоон худагт Их насны хурдан морьны уралдаан эхлэх гэж байна. Их насанд нийт 321 морь бүртгүүлсэн бөгөөд яг одоо хэмжилт хийж байна. Энэ жилийн хурдан морьны уралдаанд биеийн жацны хэмжээг өндөрсгөж өгснөөс үүдэн эрлийз адуу уралдуулах боломжийг хангаж өглөө гэх гомдол, шүүмжлэл их байгаа юм. Тиймээс ч Хурдан морьны салбар хорооныхон нарийн хэмжилт хийж буй аж. Гэвч гомдол маргаан тасрахгүй байна. Азарганы уралдаанд түрүүлсэн Г.Тэмүүлэнгийн халтар азаргыг гэхэд л “эрлийз” гэж эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байсан юм.
Д.УУДАМ