Улаанбаатар хотод Азийн орнуудын нислэгийн удирдагчдын чуулган эхэллээ. Чуулган долдугаар сарын 14-17 хооронд үргэлжлэх бөгөөд нислэгийн удирдагчдад тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар ярилцаж, туршлага солилцоно. Түүнчлэн нөхөрсөг хөлбөмбөгийн тоглолт болох юм байна.
Улаанбаатар хотноо эхэлсэн Азийн орнуудын нислэгийн удирдагчдын чуулганд ОХУ, БНХАУ, Тайланд, Япон, Хонг-Конг зэрэг улсын 100 гаруй нислэгийн удирдагч оролцож байна. Энэ удаагийн чуулганд Япон, Тайланд, Хонг-Конгийн төлөөлөгчид ажиглагчийн статустай оролцож байгаа ажээ.
Өнгөрсөн жил Азийн орнуудын нислэгийн удирдагчдын чуулган ОХУ-ын Эрхүү хотноо болж байв.
А.АНИР
Холбоотой мэдээ