“Ослын буулт хийсэн онгоцны зөрчлийг одоогоор шалгаж дуусаагүй” | News.MN

“Ослын буулт хийсэн онгоцны зөрчлийг одоогоор шалгаж дуусаагүй”

“Ослын буулт хийсэн онгоцны зөрчлийг одоогоор шалгаж дуусаагүй”

“Ослын буулт хийсэн онгоцны зөрчлийг одоогоор шалгаж дуусаагүй”

Төв аймгийн Аргалант сумын нутагт өчигдөр /2022.09.25/ 08:20 цагийн орчимд нисдэг тэрэг ослын буулт хийсэн. Тодруулбал, “Монголиан Эйрвэйс” ХХК-ийн нисдэг тэрэг Өвөрхангай аймгийн Хужирт сум руу нисэх замдаа зайлшгүй шаардлагаар ослын буулт хийсэн юм.

Урьдчилсан дүгнэлтээр сэнс гацсаны улмаас ослын буулт хийсэн байна. Гэхдээ ЗТХЯ-ны харьяа Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны эцсийн дүгнэлт гараагүй байгаа аж.

Энэ талаар Иргэний Нисэхийн Ерөнхий Газар (ИНЕГ)-аас өгсөн мэдээллээр "Монголиан Эйрвэйс” ХХК-ийн “EC-125” нэртэй нисдэг тэрэг нэг нисгэгч, гурван инженер техникийн ажилтантай Лүнгийн чиглэлд нисэж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутагт ослын буулт хийсэн.

Одоогоор зорчигчид эмнэлгийн үзлэгт орж байгаа.

Осол зөрчлийг ЗТХЯ-ны харьяа Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба шалгаж байгаа. ИНЕГ-аас тухайн агаарын тээврийн компани болон нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг. "Монголиан Эйрвэйс” ХХК-ийн “EC-125” нэртэй нисдэг тэрэг нь 2020 онд Монгол Улсад орж ирсэн бөгөөд энэ оны есдүгээр сард Хятадад засвар үзлэг хийгдсэн" гэлээ.

Ослын буулт хийсэн шалтгаан дүгнэлт одоогоор хэзээ гарах нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-26 192.82.72.104

Техникийн дутагдал гарсны улмаас ослын буултыг амжилттай хийж. Иймэрхүү дутагдал дэлхий даяар өдөрт хэдэн арваараа гардаг. Нислэгийн дадлага, сургалтыг сайн хийсэн байсны улмаас хүн бэртээгүй нь сайшаалтай. Нисдэг тэргэний нисгэгчид баяр хүргэе.

Avatar

Зочин 2022-09-26 66.181.178.107

Сүртэй юм. Ганц нисдэг тэрэг унаа л биз.

Avatar

Зочин 2022-09-26 103.80.210.183

буулт биш унасан байна. нам өндөрөөс унажээ.

Avatar

Зочин 2022-09-26 202.126.90.115

антай газар !!!

Avatar

И 2022-09-26 66.181.161.76

өнгөрсөн онд энэ нисдэг тэрэг унасан. нуугаад өнгөрсөн. Хорчинсүрэн хүн алахгүй бол хууль зөрчиж ханахгүйгээ. авгай нь туркд хүн зодоод л. ОДУУД ЮМАА

Avatar

ЗОЧИН 2022-09-26 139.5.216.188

НИСГЭГЧ НАРАА ХААНА БЭЛДДЭГ ЮМ БОЛДОО. ХАНГАЛТТАЙ САЙН БЭЛТГЭГДСЭН НИСГЭГЧ МӨН ҮҮ. ОРЖ ИРЭЭД УДААГҮЙ ОНГОЦ БАЙХ ЮМ. ДАРГА НАР АН АВ ХӨӨГӨӨД ЭВДЭЭД БАЙНА УУ.

Avatar

Зочин 2022-09-26 103.80.210.183

хуучин машин шиг хуучин онгоц орж ирсэн. гадаадуудаар дүүрэн хуучин онгоцоо зарах зар байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж