"Нисдэг тэрэг буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан"

"Нисдэг тэрэг буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан"

"Нисдэг тэрэг буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан"

НЭМЭЛТ:

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн "Cabri-G2" загварын, MT-109 дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан. Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт дөрвөн удаагийн нислэг үйлддэг.

Тухайн үед сурагч нисгэгч бие даасан нислэг үйлдэж байсан бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна. Эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулсан.

Ослын газарт Агаарын цэргийн командлал, Цагдаагийн байгууллага, ИНЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуулагуудаас техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

ОБЕГ: СУРГУУЛИЛАЛТ ХИЙЖ БАЙСАН ОНГОЦ БУУХ ЯВЦДАА ОСОЛДСОН

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа орчимд өнөөдөр /2023.05.10/ Онцгой байдлын ерөнхий газрын сургуулилалтын "Кабри" загварын нисдэг тэрэг унаж, осолджээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Онцгой байдлын ерөнхий газрын сургуулилалтын "Кабри G-2″ загварын нисдэг тэрэг сургалтын үеэр осолдсон. Ганц нисгэгчтэй нисдэг тэрэг газардах явцдаа осолдсон байна. Нисгэгчийн биеийн байдал хэвийн. Түүнийг эмнэлгийн үзлэгт оруулсан. Холбогдох мэргэжлийн байгууллага ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор хэмжилт хийж, шалгаж байна" гэв.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр нисдэг тэрэг осолдсон тухай дуудлага мэдээллийн дагуу ИНЕГ-аас шалгалтын баг гарч газар дээр нь ажилласан гэжээ.

Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төслийн хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн шинээр бэлтгэгдэх нисгэгч бүрэлдэхүүний анхан шатны сургалтын нислэгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд эхлүүлсэн. Уг сургалтын нислэгийг “Cabri G-2”  нисдэг тэргээр үйлдэж байгаа юм.

Тус сургалт, дадлагад Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Бүгд Найрамдах Франц улсын Иргэний аюулгүй байдлын газрын сургагч багш нар оролцдог байна. Энэхүү сургалт нь нисдэг тэргээр аврах ажиллагаа гүйцэтгэх бэлтгэлийг хангах, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагчийн багийг бэлтгэх зорилготой гэдгийг албаныхан мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.161.47

Хэдэн зуун сая төгрөгний үнэтэй, зээлээр авсан нислэг тэрэг байх шүү. Эзэн холбогдогчийг нь олж тогтоогоорой.

Avatar

Нэргүй 2023-05-10 66.181.161.253

За энэ дор комент бичиж байгаа хүмүүс сүржигнэх юм байхгүй. Суалцаж байгаа хүн битгий хэл ас нисэгч хүртэл осолддог. Хөнгөн вертолетыг хаврын салхи л цохио биз. Харин ч нисэж байхдаа сүйрч хүний амь сүйдээгүйд дарга, багш нар нь баярлацгаа

Avatar

Зочин 2023-05-10 66.181.160.54

Ийм нисдэг тэрэг байтугай машин дайвалзтал салхилдаг газар энэ бүтэхгүй гэдгийг ойлгуулж хайрла. Иймэрхүү тоглоом жийпний л үнэтэй байдаг. Хийсч унаж үхэхээс болгоомжлоод л хүмүүс авахгүй байгааг ойлгох ухаантан байна уу.

Avatar

Нэргүй 2023-05-10 202.126.89.125

Бүтэлтэй ганц ч юм алга

Avatar

Монгол хүү 2023-05-10 64.119.29.63

ЯМАР ХАРАМСАЛТАЙ ЮМ БЭ? МОНГОЛЫН АРД ИРГЭДИЙН ТАТВАРЫН ХӨРӨНГӨНӨӨС ӨЧНӨӨН ТЭРБУС ТӨГРӨГӨӨР АВЧ ӨЧНӨӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРГАЖ СУРГАЛТ ХИЙЖ БАЙХДАА ИНГЭЖ ХӨРӨНГӨ ҮРЭН ТАРАН ХИЙХ ГЭЖ ДЭЭ!!! ЕР НЬ БОЛ ХЭН НЭГЭН ДУРТАЙ БОЛГОНЫГ АРЫН ХААЛГААР НИСГЭГЧ БОЛГОЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ ЦУСААР БИЧИГДСЭН ДҮРЭМ, ЖУРАМ БАЙДГИЙГ ҮЛ ТООМСОРЛОСОНЫ Л ИЛРЭЛ БОЛОВ УУ?! НИСГЭГЧ БОЛОХ ХҮНИЙГ ЭРҮҮЛ МЭНД, ОЮУН УХААН, СЭТГЭЛ МЭДРЭЛ, БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛ, ШИЙДВЭР ГАРГАХ РЕАКЦ ГЭЭД Л ОЛОН ХҮНЭЭС ШИЛЖ СОНГОЖ НИСГЭГЧ БОЛДОГДОО

Avatar

Нэргүй 2023-05-10 103.57.93.110

монгол хүү дутуу ойлгожээ. иймэрхүү онгоцонд таны санаа зовж байгаатай адил шаардлага нэг нь ч хэрэггүй. манайд л сүүлийн үед гарч эхлэж байгаа болохоос гадаадын хаана ч иймэрхүү жижиг нислэгийн клубүүдэд дурын сонирхогчид тэр орчныхоо тэнгэрт өчнөөнөөрөө нисэж байдаг. ямар ч цусаар бичигдсэн дүрэм байдаггүй. энд улсын төсвөөс гарч байгаа мөнгө ч гэж юу байхав. Иргэний агаарын тээврийн болон цэргийн онгоц бол бүр шал өөр юм. арын хаалгаар нисгэгч болохгүй ээ

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-05-10 202.21.107.13

АРХИНЫ ХОРДЛОГО УДАЖ ГАНА ШҮҮ ДЭЭ……БҮТЭН ТАВАН хоногийн дараа биеэс нь спиртлэг ундаа бүрэн гарч гайгүй болдог юм дөө……..

Сая ялалтын баяр ТЭМДЭГЛЭСЭН юм чинь АРГАГҮЙ ДЭЭ……Ялалтын баярын буруу…уусан тэдний зөв дөө ……

Avatar

Зочин 2023-05-10 103.57.94.149

манай нөхдүүд PRIUS машин барьж явдаг шигээ замбраагүй манeвр хийхээр тэгэлгүй яахав дээ.

Avatar

Дорж 2023-05-10 202.126.90.159

нэг нисдэг тэрэг чад

Avatar

Нэргүй 2023-05-10 217.138.194.54

Энэ яг нисэхийхэн хийх гэж бгаа шоундаа бэлдэж бсан бхоо. 20.21-нд битүү архидаад бөөн осол аваар болох вийдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж