Халимаг иргэн Өмнөд Солонгос улс руу нисчээ

Халимаг иргэн Өмнөд Солонгос улс руу нисчээ

Халимаг иргэн Өмнөд Солонгос улс руу нисчээ

НЭМЭЛТ: 

Монгол Улсаас орогнол хүссэн халимаг иргэн зургаан хоногийн дараа Өмнөд Солонгос улс руу өнөөдөр /2023.3.1/ нисчээ. Тэрбээр цаашаа АНУ-д хүрэх зорилготой байгааг эх сурвалж мэдээллээ.


Гадаад паспортных нь хугацаа дууссанаас шалтгаалж Чингисхаан олон улсын нисэх онгоцны буудалд хилийн алба нэвтрүүлэхгүй байгаа талаар халимаг иргэн өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. Тухайн хүнийг Бормагнайн Баатар гэдэг бөгөөд дэлхийн монголчуудын дунд ардчилал, хүний эрх, үндэсний цөөнхийн төлөө тэмцэл, үйлсээрээ нэрд гарсан нэгэн. Тэрбээр цахим хуудастаа мэдээлэл нийтэлснээс хойш олны анхаарлыг ихэд татаж байгаа. Б.Баатар Казахстанд саатуулагдсанаас болж паспортын хугацаа нь дууссан аж. Гэхдээ хууль эрхзүйн баримт бичгүүд болон олон улсын хуулиар тухайн хүнийг дүрвэгч гэх статуст хамааруулж, хамгаалалтад авах нь зүйтэй талаар судлаачид болон хуульчид байр сууриа илэрхийлж байгаа юм. Тэгвэл холбогдох албаныхан түүний асуудлыг шалгаж байгаа эсэх, орогнол хүссэн хүсэлтийг хариуг хэзээ өгөх талаар тодрууллаа.

ГХЯ: ХАЛИМАГ ИРГЭН ХИЛИЙН БАРИМТ БИЧГИЙН ЗӨРЧИЛТЭЙ БАЙСАН

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр ОХУ-ын иргэн  хугацаа нь дууссан хүчин төгөлдөр бус паспорттой орж ирэх гэж оролдсон. Энэ нь хилийн баримт бичгийн зөрчил гэсэн үг. Тиймээс олон улсын гэрээ  конвенцын дагуу буцаах шаардлага тавьсан боловч өөрөө буцахгүй гэсэн юм билээ. Энэ асуудал нь хилийн зөрчлийн асуудал тул Хил хамгаалах ерөнхий газраас тодруулах нь зүйтэй.

Хил нэвтрэх бичиг баримтын зөрчил тул эрх бүхий байгууллагууд нь зарчмын шаардлагаа л тавьж байгаа.

Ийм зөрчилтэй бол аль ч улсын, ямар ч иргэн байсан бүгдэд адилхан шаардлага тавьж ажиллана. Тиймээс асуудлыг хууль журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

ХХЕГ: ТҮҮНИЙГ АЛМАТАГИЙН ОНГОЦОНД БУЦААГААД СУУЛГАХ ГЭСЭН УЧИР ЭСЭРГҮҮЦСЭН

Хил хамгаалахын ерөнхий газрын хурандаа Д.Энхтайван:

-2023 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Алмата-Улаанбаатар чиглэлийн Хүннү Эйр онгоцоор ирсэн нэр бүхий иргэний гадаад пасспортын хугацаа дууссан байсан. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжоор зорчигч, тээврийн хэрэгслийн бичиг баримтын хүчин төгөлдөр байдлыг шалгаж нэвтрүүлэх үүрэгтэй. Гэтэл тухайн зорчигчийн пасспортын хугацаа хүчин төгөлдөр бус учир нэвтрүүлээгүй.

Тухайн иргэнийг Хүннү Эйр компани буцаах үүрэгтэй. Чикагогийн конвенцид зааснаар бичиг баримтын зөрчилтэй зорчигчийг тээвэрлэж ирсэн компани нь буцаах үүрэгтэй, харгалзах, халамжлах зардлыг хариуцах ёстой байдаг.

Тухайн иргэнийг Алматагийн онгоцонд буцаагаад суулгах гэсэн учир өөрөө эсэргүүцсэн. Тиймээс Хүннү Эйр компаниас нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй гэж үзээд үлдээсэн.

Хүчин төгөлдөр бичиг баримттай байсан бол бид хилээр ямар ч асуудалгүй нэвтрүүлнэ. Бичиг баримт нь хүчин төгөлдөр бус учир нь бид саатуулсан.

Улс төрийн орогнол хүссэн эсэх ХХЕГ-т хамаарахгүй.  Бид орогнол хүсэх хүсэлт хүлээж авахгүй. Тийм чиг үүрэг  байхгүй. ХХЕГ зөвхөн хилээр нэвтрэхэд шалгах, нэвтрүүлэх үүрэгтэй.

ИНЕГ: ТУХАЙН ИРГЭНИЙ ӨМНӨ БИД ЯМАР НЭГЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ

Иргэний нисэхээс тодруулахад тухайн иргэний асуудалд ямар нэгэн хариуцлага хүлээх боломжгүй. Тээвэрлэгч авиа компани “Хүннү Эйр”-ээс шаардлагатай мэдээллийг авах нь зүйтэй. ИНЕГ-т орогнол хүсэх эсэх мэдэгдэл, хүсэлт огт хамааралгүй гэлээ.

ХЭҮК: ШААРДЛАГАТАЙ БҮХИЙ Л АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛАСАН

Хүний эрхийн үндэсний комиссоос халимаг иргэнд шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлж ажилласан гэлээ. Гэхдээ хүний эрх, нууцад хамааралтай зарим асуудал байгаа учир ямар ажлыг хэрэгжүүлсэн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Тухайн иргэн өчигдөр /2023.03.01/ Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан.

Монгол Улс дүрвэгчдийн конвенцид нэгдэж ороогүй. Женевийн конвенц ч хамааралгүй.

Тиймээс тухайн иргэний асуудалд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилласан гэсэн юм.

Цахим хуудаст мөн тухайн иргэнийг өнөөдөр буцаах талаар мэдээлэл гарсан. Гэхдээ албаныхан одоогоор хариу өгөх боломжгүй гэх хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

70 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-01 66.181.177.53

торгуудын тасархай монгол шүү дээ.монголоо зориод ирж байхад даанч хүйтэн сэтгэл гаргажээ.түүхээ унш судал.үй түмэн зөрчилтэй х***а э****з хурлийз зөндөө бна.ганц хүн аргалж чадахгүй арчаагүй төр.тэгээд бас нууцыг нь задлаад дэлхийгээр зарлаад….энэ ариун явдал уу.

Avatar

Зочин 2023-03-01 103.26.193.151

Байх суух эх оронгүй нэг муу дүрвэгч яваа л биз.юун сүртэй юм. Нэг муу будлианы эзэн л байж таараа. манайраас явсан нь дээр.

Avatar

Зочин 2023-03-01 202.126.89.43

Монголын төр засаг хятад-оростой холбоотой болгон дээр үхэж далд орох юмаа.
Бүр цаг үргэлж шүү
ТУСГААР УЛС ШҮҮ ЮМ БОЛ ЭРХЭЭ ЭДЭЛЖ БАЙГААСАЙ
өмхий хулмас , өмхий илжиг хоёр их л бодож бензинээрээ, нөгөөх нь хилээ хааж л бооно биз.
ӨМНӨ НЬ ЗҮГЭЭР БАЙХ ҮЕД Ч ОЛОН УДАА ДАВТАГДАЖ БАЙСАН
энэ өмхийгүүд өөр яадгийн

Avatar

Зочин 2023-03-01 202.9.40.67

Монголд орогнол хүсэх нь аюултай. Монголд маш олон тооны орос-хятадын гар хөл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байдаг. Тэд Монголын гадаад, дотоод асуудалд маш их нөлөөтэй. Амин чухал хэрэгцээтэй УЦС, ДЦС барьж чадахгүй байгаа нь, шашныхаа тэргүүнийг нутагтаа оруулах эрхгүй байгаа нь үүний нотолгоо юм.

Avatar

Зочин 2023-03-01 202.179.24.115

Зөндөө л зөорчилг гадныхан байж л байна. Хууль маа баримталахад асуудалгүй ш дээ манайд.

Avatar

Зочин 2023-03-01 174.207.103.127

Manai tor zasag hujaagaas zugtaj irsen ovormongolchuudaa HKNamd bariad ogchihdog bizdee Oros ah naraasaa aigaa biz Mongol ni mongoloo ad yzdeg sh dee Oilgomjtoi

Avatar

Зочин 2023-03-01 202.55.188.101

Үхмэл коммунист улсын үхдэл айдастай дарга нар Хоёр хөршөөсөө айгаад иргэдээ баривчилж дарамталж байгаа юм чинь Энэ гуай ч яамай байнааааааааа.

Avatar

Зочин 2023-03-01 66.181.179.101

Тэдний нэг хэсэг нь 1771 оны өвөл монгол эх нутгаа зорин оргон зугатаах замд нэлээд нь амь эрсэдсэн байдаг. Харин Ижил мөрнийг хөлдчихнө гэж буруу тооцоолсон баруун эргийнхэн голоор гарч чадалгүй тэндээ үлдсэн байдаг. Тэднийг халимаг буюу "үлдэж хоцрогсод" гэж нэрийдсэн болой. Тэд угийн эрэмгий, дайнч, зоригтой тул Петр хаантай гэрээ хийж, Оросын өмнөд хилийг манаж, улмаар олон дайн тулалдаанд оролцсон. Туркийн эсрэг, Крым, Кавказын төлөө дайн, Шведтэй, Францтай хийсэн дайнд оройлсон гавъяатай.

Avatar

Зочин 2023-03-01 90.193.251.156

Маш сайн байна. Та Халимагийн түүхийн нэн ээдрээтэй хэсгээс хөндөж санууллаа. Тэд Ижилийн Ойрд улсыг байгуулан нилээд олон жил тэмцэлдэж байгаад сүүлдээ оростой холбоотон болж Швед Оросын дайны Полотавын ,1814 оны үед Франц Оросын дайны Бородины тулаанд монгол эрсийн суу алдрыг мандуулан дайсны зүрхэнд шар усыг нь хуралдуулж явсан дайчин түүхтэй билээ. Эрэлхэг Монгол эрсийн үр удмыг элэг нэгт бид нар өнөөдөр өшиглөөд явуулчих шиг боллоо

Avatar

Зочин 2023-03-01 66.181.179.101

Халимаг ястан бол бидний мах цусны тасархай юм шүү дээ. Хэдий паспортын хугацаа нь дууссан ч гэсэн энэ хүн нутгаа зорьсон гүйгүүл адуу шиг Монгол өлгий нутгаа бараадан ирж л дээ, хөөрхий. Сайн судалж байгаад хүлээгээд авчих л байсан юм даа уг нь. Бидэнд сэтгэл дутжээ.
Ер нь бол монгол угсаатан энэ хүний элэнц өвөг нь аль 1607 онд Хо өрлөгийг даган Ижил мөрөн рүү нүүсэн аж. Торгууд, дөрвөд голцуу ястнууд баруун зүгт их нүүдэл хийсэн юм. Тийнхүү Оросын харъяанд, эрхшээлд 170 шахам жил зүдэрсэн.

Avatar

МОНГОЛ ХҮН 2023-03-01 192.82.70.100

ОК. жинхэнэ монгол хүн байна

Avatar

Зочин 2023-03-01 82.132.229.99

тураг эцэхээр уулаа ХҮН ЭЦЭХЭЭР ТӨРЛӨӨ гэдэг… хөөрхий хуурай хуультай ,хэнээтэй албаныхантай гэдгийг огт тооцоололгүй МОНГОЛ гээд л нөмөр нөөлөг хайж манай үндэстэн агуу өгөөмөр сэтгэлтэй гэж хавиараа нэг гайхуулсаар л ирсэн байх даа. хэдийгээр хууль дүрэм сахих сахиулах нь чанд байх нь сайн чиг ХҮНИЙ төлөө боломж гаргахыг арьдчилсан ТӨР гээд байх шиг байгаа юм аа.

Avatar

Алтай 2023-03-01 66.181.160.7

Монгол улс дүрвэгсэд хүлээж авахгүй л дэ . Өчүүхэн хүмүүстэй оронд энэ дэмий асуудал.

Avatar

Зочин 2023-03-01 192.82.90.212

эбэ бол үнэхээр Монголын нэрийн хуудас…

Avatar

Unshigch 2023-03-01 31.164.60.105

hyyr yhdel seg zem idej Osson ugeerui yaduu ulaan guilgachin hunii mahan hunsten tsust a*******n elberdorj tuunii a*******n zulbasguudad alagdsan olon saihan zaluusiin oshoog Burhan a*******n elbegdorj tyynii a*******n zylbasgyydaas avah odor irlee.
a*******n elberdorj tuunii a*******n zulbasguud alsan huniihee toogoor Tamd unaj tarchlah odor irlee

Avatar

Зочин 2023-03-01 192.82.90.212

Төрийн байгууллагууд ГХЯ нэг л их хариуцлагаас зайлсхийсэн хүмүүс амьдрал баян хүний асуудалд ингэж хандаж болохгүй, Батцэцэг кукла, Амарбаясгалан гэж төлгөн коммунист одоо болио ажлаа өг.

Avatar

Нора 2023-03-01 202.126.89.55

Эбэ ардчиллыг авраад зогсохгүй, Монгол улсыг аварлаа. Дайн дажинтай улсаас хөөрхий монгол цустай цөөнхийн төлөө тэмцэгч нэг залуу амь зулбаж ирлээ. Эбэд баярлалаа. Аль аль талдаа хэцүү нөхцөл байдал үүсээд байсан юм.

Avatar

Unshigch 2023-03-01 31.164.60.105

a*******n Yargachin Zandalchin elbegdorj tuunii a*******n zulbasguud alsan huniihee toogoor Tamd unaj tarchlah odor irlee.
a*******n Yargachin Zandalchin elbegdorj ardchilaliin etseg ardchilsan huvisgaliin Altan haraatsai S.Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad Zorigiin ireeduid hureh baisan buh bair suuriig allagaar bulaaj avsan a*******n.
a*******n Yargachin Zandalchin elbegdorj tuunii a*******n zulbasguudiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ARD tumen uzeh odor irlee

Avatar

Зочин 2023-03-01 150.129.143.56

Арчаагүй ганц халимаг монголоо үлдээчиж чадахгүй.

Avatar

Зочин 2023-03-01 150.129.143.119

хаашаа явсныг нь юундаа зарлаад байгаа новшнууд вэ. өөрөө нууцлахыг хүссэн байна шүү дээ

Avatar

Зочин 2023-03-01 150.129.143.119

Эвий эвий сайн яваад зорилгоо биелүүлж амьдраарай. бусдын төлөө үндэстнийхээ төлөө гэсэн хүнийг дэлхийн аль ч ардчилсан энэрэнгүй нийгэмтэй улс хүлээж авах ёстой!

Avatar

Зочин 2023-03-01 66.181.180.77

Хойд Солонгосчууд хугацаа хэтэрсэн байтугай бүр паспортчгүй л Өмнөдрүүгээ зугтаад л ирдэг биздээ ..
МАНгарууд хөгшин залуугүй л , Орос гэдэг үг сонсоодл өмдөндөө шээсс алдчих юм аа

Avatar

Зочин 2023-03-01 192.82.85.105

ирсэн хойдуудыг өмнөдийхэн хэдэн сар харуул хамгаалалттай шорон шиг газар байлгаж шалгадаг шүү

Avatar

Зочин 2023-03-01 172.58.63.87

t;

Avatar

@30tclblr; 2023-03-01 172.58.63.87

– # OCy # –

Avatar

Зочин 2023-03-01 66.181.180.77

Манаы засаг Оросуудаас үнхэлцэгээ хагартал айж байна л дөө…

Avatar

Зочин 2023-03-01 192.82.72.214

Яг цаг нь тулбал төр засаг хэн ч туслаж чадахгүй.Болоргүй талын бүх гаргалаа байдаг.

Avatar

Зочин 2023-03-01 124.158.65.205

Та нар Монгол улс Оросын колон гэдгийг мэдэж ававуу
Оросоос салж чадахгүй улс

Avatar

зочин 2023-03-01 66.181.179.149

Тийм ээ. Манайхан Оросоос айж шээс алдаад Солонгос руу явууллаа. Түүнийг -Орос руу чинь буцаана шүү – гэж заналхийлсэн албан хаагч хэн гэдэг, ямар албан тушаалтай юм бол.? Мэдээд фс-энр зураг хөрөгийг нь тараах юмсан.

Avatar

Зочин 2023-03-01 202.126.90.12

Barag ter ni iluu deereee

Avatar

Зочин 2023-03-01 103.57.94.56

МАН байгаа цагт Монгол төр мөнхөд Оросоос дальтчиж амьдарна, оросын суганы үснүүдээс юу горьдоов

Avatar

зочин 2023-03-01 192.82.69.92

Бичиг баримтгүй хил дээр ирсэн хойд солонгосуудын асуудлыг шийдчихдэг байж, ийм өчүүхэн асуудлыг шийдчихэд чадахгүй , хил хамгаалах ,гадаад явдалын яам ажлаа хийгээч ээ. Монгол гаралтай хүн бүрт хүндрэлгүй тусал!!! Дарга нарт хариуцлага тооц. Энэ бол бас л нэг амьдралд тохиолдох асуудал шүү

Avatar

Зочин 2023-03-01 202.126.90.130

Эх орондоо ирээд хөөгдөж байх шивдээ

Avatar

Зочин 2023-03-01 66.181.177.134

archaaguu sug uls yumaaa dainaas durvej yvaa shdee erguu ats mongol uls

Avatar

Зочин 2023-03-01 172.58.162.191

eh oronoosoo urbagchid orognoh gazar bui olgo

Avatar

Зочин 2023-03-01 103.229.123.15

Яг цагаа тулахаар манай монголчууд хүний мөс маш муутай, хар амиа хоохойлсон өөдгүй хүмүүс шүү!! Паспорт гэж юу юм, хэвлэмэл цаас шүү дээ!! Амьд бодит хүнээс илүү үнэ цэнтэй цаас гэж юу байдаг юм бэ???

Avatar

Зочин 2023-03-01 103.229.123.15

АНУ-д очиход нь цаадуул нь хүлээгээд авна, гэтэл Монголын төр засаг цаас яриад цаашаа гээд түлхээд хөөсөн болж таарна??!!

Avatar

Зочин 2023-03-01 122.201.31.110

Үнэн. Хүн чанар муутай хүмүүс байна даа. Монгол гээд тэмүүлж ирэхэд нь хугацаа хэтэрсэн паспорт яриад байДАГ.:

Avatar

ХАРАМСАЛТАЙ 2023-03-01 122.201.31.110

мОНГОЛ ҮНДЭСЭЭ БАРААДАН ИРЭХЭД НЬ ХУГАЦАА ХЭТЭРСЭН ПАСПОРТ ЯРИАД ХӨӨЖ ЯВУУЛДАГ МОНГОЛ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР МУУ Л БАЙНА. ман ЫНХАН МУУ БАЙНА

Avatar

Зочин 2023-03-01 188.95.34.48

Mun ch hargis handjeee . Hunii erh humuunlegiin naad zahiin esiig ch ulandaa gishgjee Mongol humuus iim hargis

Avatar

Зочин 2023-03-01 202.9.47.45

Даварсан муу Халимаг вэ. Хэн хүн дураараа орж гарч байдаг улс болгох нь шүү дээ.

Avatar

Зочин 2023-03-01 202.131.245.34

тэнэг, юм үзээгүй, боловсролгүй , хөдөөний орк, усад ч ордоггүй өмхий ханхлуулсан юм байгаа даа чи болбол

Avatar

Уг нь тусгаар улс юмсан 2023-03-01 64.119.25.73

Шившиг юмаа өөр оронд бол шуудал гадаад хариалах газрлуу шдээ зүгээр кинл цаашаа амьдрах юмаа тусгаар Улс байж арчаагүй

Avatar

Зочин 2023-03-01 64.119.23.253

Цус нэгт ахан дүүсдээ МОНГОЛ төр төмөр нүүрээ харуулж худлаа онолддогоо харууллаа. Үүнээс хойш дэлхийгээр тарсан монгол ахан дүүс гэж битгий ярьж байгаарай.

Avatar

ыбы 2023-03-01 192.82.81.11

Манайханд нэг дутагдал байгаа нь хууль дүрэм баримталж байгаа нэрээр хүнд суртал үүсгэж ажлыг саатуулдаг. Бүх юмыг хуулиар зохицуулах боломжгүй. Бас хэрвээ энэ нь МУ-ын эрх ашигт илүү нийцэж байгаа бол хууль дүрмийн зарим заалтыг мөрдөхгүй байж болдог байх. Жишээлбэл: Тендерт сайн компани ганц нэг жижиг сажиг баримт бичиг дутуу юм уу буруу өгсөн байхад тэрийг тодруулж гаргуулж авдаг байх. Хэрвээ тэр нь үнэ нь бага байвал яаж ийгээд шалгаруулдаг байх хэрэгтэй. ОЛон улсад бол улсынхаа эрх ашгийг э

Avatar

Зочин 2023-03-01 202.70.37.178

viz n hetersen humuusiig saatuuldag gazar luugaa awaal yawchihgui bur neg hugiin bas hogiinshd
shiwshig

Avatar

Зочин 2023-03-01 202.179.11.230

chimeegui nuutsaar ayataihan shiidchihgui, hogiin yumaa. 1 muu yadarsan mongoldoo tuslahad yu ni buruu yum be?

Avatar

Zochin 2023-03-01 202.131.251.130

Mongol durvegch huleej avah convention.d negdeh ogt hereggui. boon arab tsagaachid duurne. tiimees elseegui n deer. ene nohriig bol OHU-n elchind huleelgej ogoh heregtei, irgenee avag. Manai irgen bish, deer n bichig barimtiin zorchiltei hun hileeree nevtruuldeg uls delhiid baihgui. ta nar hugatsaa duussan pass.r ali ch uls ruu orj chadahgui shuu dee.

Avatar

Yagaad bolohgyi gej 2023-03-01 192.82.88.122

VISA nii hugatsaa duussan bol oruulahgyi gesen huuli bsan l bj taaraa.. Getel bi Europe d hil davaad orj bsan l yumdaa.. Yag l tsag agaar ongots hotsorson bsan shaltgaanaar visa nii hugatsaa duussan bsan.. Surtei suudtei chig uuregseed baih yu bnaa..

Avatar

Зочин 2023-03-01 66.181.186.61

Пасспорт байтугай ямарч бичиг баримтгүй өмнөд хилээр орж ирсэн Хойд Солонгосын дүрвэгчдийг оруулаад бөөцийлөөд тэдний хүсэлтийн дагуу Өмнөд Со-д хүлээлгэж өгдөг биздээ. Арай ч дээ . . .

Avatar

Зочин 2023-03-01 150.129.143.119

Nuguu talaas bas hugatsaa n duussan passporttai huniig gargaad yavuulsan l bain. bid bas harj uzej bolhoor l bn

Avatar

Батбаяр 2023-03-01 202.9.40.84

Монгол улсын хууль зөрчсөн л бол буцаа.. Нутагтаа очоод ОХУ – ын иргэншлээсээ татгалзаад Монгол улсын иргэн болох хүсэлт гаргавал манай улс анхаарал тавьж болох л байхдаа.. Бүх зүйл хууль ёсны дагуу байх ёстой. Дураараа аашилж загнадаг улс манай улс биш

Avatar

Зочин 2023-03-01 202.131.245.34

иргэншил ч гэх шиг . зөв ярьж, бичиж сур аа Баагий . гражданство , citizenship гэдгийг цивилизация гэдэгтэй хутгах юм аа . ОХУ иргэнээ тийм амархан иргэний харьяалалаасаа "татгалзья" гэхэд нь зөвшөөрөх үү? Юун амь наана там цаана байхад . Манай улс Үндсэн хуульд заасныхаа дагуу улс төрийн орогнолын тухайд "нээлттэй" байх ёстой

Avatar

Зочин 2023-03-01 192.82.69.29

Ганц халимагыг оруулахад, манай
монговд юу л хорогдов гэж. Энэ хүнийг хашмвган бутаоган гэж айж байгаа гэсэн. Ганцхан хүнийг хянаад байж чадахгүй хоцорогдсон монгол.

Avatar

Зочин 2023-03-01 66.181.168.199

буцаагдлаа гэхэд орост очоод амь насаа алдвал хэн ч харамсахгүй байх даа тээ,
ардчилсан улс гэдгээ бодож ядаж л хүлээж авч чадах канад гэх мэт улс руу явуулж өгөх хэрэгтэй шүү.
коммунист царайлаад байж болохгүй ээ, коммунистууд аа

Avatar

Zochin 2023-03-01 202.131.251.130

teneg min huchin togoldor hugatsaa duussan bichig barimtgui huniig yamar uls hileeree oruulah yum. Mongol haa gazriin duraaraa tenuulchdiin duraaraa aashildag uls bish. Kazahstan hileeree oruulaagui zailuulj baihad bid yagaad oruulah yostoi yum.

Avatar

Зочин 2023-03-01 66.181.176.50

Монгол бүтэхгүй улс. Монголыг зорьж ирсэн монгол угсаатан хүнийг Монгол нэвтрүүлэхгүй буцаагаад Орос руу явуулдаг хүмүүс.Монгол угсаатнууд Монголд найдаад хэрэггүй. Шуудл АНУ юм уу, Турк руу нисэх хэрэгтэй.Монгол одоо болтол дүрвэгчдийн конвенцид нэгдээгүй хаалттай орон. Монголын иргэд эх орноос дайжин зугатааж байхад юун Монголд орогнох вэ. Тэр бол бүтэхгүй ажил шүү. Монгол хүлээн авахгүй. Өөрсдийгөө ч аваад явж чадахгүй улс юү гэж гадаадын монголчуудыг хүлээн авах юм бэ.

Avatar

Зочин 2023-03-01 202.126.89.200

зөв хэллээ 👏👏

Avatar

Зочин 2023-03-01 124.158.67.240

Тэр Баатар -ыг оруулаад орогнол өгчих хэрэгтэй. Тэгж байгаад гадныхан виз өгөөд л авна. Нэг их хууль мөрддөг юм шиг хуцаад бх юм, энэ төрийн албаныхан. Оросууд манайхыг тоож хориг тавихгүй, бензин мэнзинээр хааж боохгүй, тоохчгүй. Манайхан өөрсдөө тэнэгтээд мангартаад л байнашдээ.

Avatar

zochin 2023-03-01 202.131.251.130

yun duraaraa yum, huchin togoldor bichig barimtgui hun ali ch ulsiin hileer nevtrehgui, Durvegch bolno gevel Mongol uls durvegch hileeree bur nevtruulehgui. Manaih durvegch huleen avdag huuli yosnii erhgui. end asuudal baigaag oilgo. Mongol tsus ene ter ogt hamaagui, ugaas gants Mongol ug medehgui nohor bilee. OHU irgenee avna biz.

Avatar

зочин 2023-03-01 103.212.118.28

Хүний эрх гэж ярихын тулд иргэн өөртөө санаа тавих ёстой бишүү?
Ядаж л паспортынх нь хугацаа дуусах дөхсөн, цаг агаарын тааламжгүй байдал, зорчигчдын аюулгүй
байдлыг хангах шаардлагаар нийслэг хойшлогдох тохиолдол гарвал яах вэ гэдгийг урьдчилан тооцох л ёстой баймаар юм.
Халимаг улс нь иргэндээ яагаад санаа тавьдаггүй юм. Тэгээд одоо бөөн хүний эрх ярьсан улс.

Avatar

Үхэрнүүдэд 2023-03-01 192.82.82.36

Очиж очиж монгол хүнээ монгол нь Чингисхааны, Хүннү монголчуудын өстөн дайсан байсан турк хасагуудруу явуулах гэж оролдож байдаг ийм л Үхэр монгол болохоор улс нь олигтой болж чаддаггүй юм шүү дээ. Наад хүнийг чинь оросууд шоронд хатаах гээд хүлээж байгаа

Avatar

Зочин 2023-03-01 139.5.217.82

Казахстан чинь Халимакуудын уугуул нутаг нь шдээ Галдан мэтийн олиггуй хаадаасаа болж нутагч угуй болсон улсууд бол Ойрдууд

Avatar

Зочин 2023-03-01 43.228.129.131

Буцаах юм бол энэ хүн хугацаа нь дууссан паспорттай Казахстан руу орж чадахгүй тэгээд хаашаа ч явж чадахгүй нисэх буудалд нь дахиад гацна, ёстой ямар ч авралгүй болно, хүний эрхийг ингэж хохироож болохгүй.

Avatar

zochin 2023-03-01 202.131.251.130

ooroo eniigee tootsoh n yasan yum. ali ch uls pass.n hugatsaa n duusahaas 6 sariin omno hugatsaanaas ehleed tuhain huniig hileer nevtruuldeggui,

Avatar

Зочин 2023-03-01 192.82.72.20

Бүх улсад тэгш хандана гэнэ үү. Төрөл хүмүүстээ илүү ханддаг олон улсын жишиг бн. Хойт Солонгосын дүрвэгч номоороо явах уу.

Avatar

Зочин 2023-03-01 202.126.88.111

Butsaa manaid baidag elii balaiguudiin neg l bna

Avatar

Зочин 2023-03-01 202.70.37.178

chi uuruu eelii balaiii uvuu emee chin tembuutei bsan bh

Avatar

Зочин 2023-03-01 103.9.90.100

яах гээд байдаг юм. Тусгаар тогтносон улс орон байж хууль дүрмээ сахиарай. бидний эрх ашиг нэгд шүү

Avatar

Zochin 2023-03-01 202.131.251.130

zov, bid tusgaar uls, haa gazriin tenuulchdiin ugeer yavdag uls ogt bish. tiim duraaraa zuil delhiid haana ch ugui.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж