Ирэх сарын 5-наас Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нисч болно | News.MN

Ирэх сарын 5-наас Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нисч болно

Ирэх сарын 5-наас Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нисч болно

Ирэх сарын 5-наас Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нисч болно

Цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсанаас хойш 28 сар өнгөрчээ. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн талаар өнгөрсөн сард мэдээлсэн билээ. Тодруулбал, зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх Хот руу нислэг эхлэх байв.

Өнөөдрийн байдлаар шийдвэр албажаагүйгээс нислэгийг эхлүүлээгүй бөгөөд ирэх долдугаар сарын 5-наас тус чиглэлд нислэг эхлүүлэх үүрэг өгсөн байна.

Монголын агаарын тээврийн авиа компаниуд нислэг хийдэг Шанхай, Бээжингээс бусад хот руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас танилцуулсан. Ингэснээр МИАТ хувьцаат компани Гуанжоу чиглэлд, "Аэро Монголиа" компани Хөх хотын чиглэлд нисэх болсон юм. Тус компаниудад ямар нэгэн албан шийдвэр, мэдэгдэл ирээгүй учир энэ сард нислэг эхлэхгүй байж ч магадгүй аж.

МИАТ, "Аэро Монголиа" компанитай холбогдож энэ талаар тодруулахад Засгийн газрын хуралдаанаас танилцуулсан шийдвэр албан бус. Хятад руу нислэг үйлдэх хуваарь болоод ямар ямар авиа компаниуд үйлчлэх талаар шийд ирээгүйг хэлэв.

Гадаад харилцааны яамнаас энэ талаар тодруулахад, "ИНЕГ болон агаарын тээврийн авиа компаниуд хуваарь болон нислэгийн чиглэлийг тодорхой болгоно. ГХЯ-наас агаарын хилийг нээх талаар санал хүсэлт хүргүүлсэн. Түүнээс тус чиглэлд үйлдэх нислэгийг ИНЕГ хариуцна" гэлээ.

Монголын талаас хоёр улсын хоорондын агаарын харилцаа, хуваарьт нислэгийг нээх саналыг Хятадын талд удаа дараа тавьсны эцэст зургадугаар сарын 1-нээс хоёр улсын агаарын хилийг нээхээр болсон. Эхний ээлжид хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоёр долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой байхаар тохиролцож, Хятадын талаас "Air China" компанид зөвшөөрөл олгож магадгүй юм байна. Харин Монголын талаас Бээжин, Шанхай хотоос бусад чиглэлд хоёр долоо хоногт нэг удаа зорчигч тээврийн нислэг үйлдэх боломжтойг албаныхан хэлсэн. Нөхцөл байдлаас шалтгаалж агаарын хилийг ирэх сараас нээх асуудлыг дахин хойшлуулж болзошгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-27 46.147.101.102

29440327 >> Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү ~~~ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-06-27 46.147.101.102

82955659 _ Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү >>>>>> https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-06-27 213.87.89.70

) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Иргэн 2022-06-27 202.131.236.138

Хятад ямар учир шалтгаанаар Монголтой агаарын хилээ хаагаад байгаа юм бол. Дэлхийн бусад улс орнуудтай хэвийн л нисэж байгаа ш дээ. Бас л нэг боосон хавчсан хэлбэр үү.

Avatar

zochin 2022-06-27 66.181.160.23

batalgaagui hudal medeelel taaagaad chimeegui boldog mood boljee xyatad talaas hariu ugugui bhad

Avatar

Зочин 2022-06-27 66.181.169.6

Монголын талаас дангаараа нисэх гэж байна. Нислэг сэргэлээ, ийшээ ниснэ, тийшээ ниснэ гээд байгаагаас Хятадын талаас ямар ч албан ёсны мэдээлэл олонд хүргэж зарлаагүй байгаа. Тийм болохоор нислэг энэ зун сэргэнэ гэж найдах хэрэггүй. Тэр Хятадын хамгийн том хурал энэ тэр өнгөрөх хүртэл манайтай хил нээх худлаа байх өө.

Avatar

Зочин 2022-06-27 202.131.225.197

Ямар ч уялдаа холбоо алга, нисэж болох ч юм шиг эсвэл болохгүй ч юм шиг. Яг эцсийн байдлаар шийдвэр гарсан хойно нь мэдээлж байьал яасан юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж