FIBA 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Чангша хотод болж байна. Монголын эрэгтэй, эмэгтэй багууд чансаагаараа үндсэн хэсэгт багтсан учраас урьдчилсан шатанд тоглоогүй. Тэгвэл урьдчилсан шатнаас БНСУ-ын баг Энэтхэг, Малайз, Ванату арал улсуудын багуудтай тоглож, цааш өрсөлдөх эрхийг авлаа. Монгол улсын 3х3 шигшээ баг хэсгийн эхний тоглолтондоо Өмнөд Солонгосын багийг 20-14 харьцаатай хожсон. Улмаар дараагийн тоглолтоо Австралийн багийн эсрэг хийж хожигдсноор хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Ингэснээр Монгол улсын шигшээ баг тавдугаарр сарын 26-ны ням гарагт 13:10 цагаас Иорданы эсрэг тоглохоор боллоо.
Харин эмэгтэйчүүдийн В хэсгийн эхний тоглолтыг Монгол улсын шигшээ, Киргизстаны эсрэг хийлээ. Тоглолтын эхнээс манай баг хоёр онооны шидэлтээр бороо оруулж, оноо тэргүүллийг авсан юм. Манай баг хамгаалалт, довтолгоог жигд гүйцэтгэж, өрсөлдөгчөө 19:5-аар илт илүүрхэн хожиж, хэсгийн эхний хожлоо авав. Монголын улсын шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо өнөөдөр 19:30 цагт Казахстаны эсрэг хийнэ.
Энэ удаагийн FIBA 3×3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 13 улсын баг өрсөлдөж байна.
Холбоотой мэдээ