Парис хотноо явагдаж буй Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос”-ын ганцаарчилсан ангилалын шөвгийн наймын теннисчид тодорлоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шөвгийн наймд АНУ-ын Серена Уильямс, Италийн Сара Эррина, Сербийн Ана Иванович нарын шилдэг теннисчид багтсан. Харин шөвгийн 16-д аваргаа хамгаалахаар тоглосон ОХУ-ын Мария Шарапова Чехийн Л.Сафаровад, тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Чехийн П.Квитова Швейцарийн Тимеа Бачинскид хожигджээ. Ийнхүү энэ жилийн “Ролан Гаррос”-ын шөвгийн наймд ОХУ-аас нэг ч теннисчин үлдсэнгүй.
Шөвгийн наймд:
- АНУ-ын Серена Уильямс(1) – Италийн Сара Эррина(17)
- Швейцарийн Т.Бачински(23) – Белгийн Алисон Ван Ютванск
- Сербийн Ана Иванович(7) – Украины Елина Свитолина(19)
- Испанийн Габине Мугуруза(21) – Чехийн Л.Сафарова(13) нарын теннисчид шалгараад байна.
Шөвгийн наймд шалгарсан теннисчид 250 мянган еврогийн мөнгөн шагнал хүртэж байгаа бол хагас шигшээд үлдсэн нь нэмж 200 мянган еврог авах аж.
Ч.БОЛ