Мэргэжлийн боксын спортын түүхэн дэх хамгийн онцлох тэмцээний нэг гэгдэж, бүр "Зууны тулаан" хэмээн овоглуулсан Флойд Мейвезер, Мэнни Пакьяо нарын өрсөлдөөн өнөөдөр болж, Флойд Мейвейзерын ялалтаар өндөрлөсөн билээ.
Гэтэл тамирчдын хөлс хатаж амжаагүй шахам байхад тулааны шүүлтийг шударга бус боллоо гэж үзсэн Мэнни Пакьяогийн хөгжөөн дэмжигчид хэдийнэ хошин эвлүүлэг хийж амжсан байна.
Тэд Флойд Мейвезерыг оновчтой цохилт төдийлөн хийгээгүй, тоглолтын ихэнх хугацааг хамгаалах, зугтах тактик ашиглан өнгөрүүлсэн хэмээн, ийн дургүйцлээ илэрхийлжээ.