2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 193,547 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ган хэрлэн ХК (HZB+14.98%) болон "Хэрлэн Хивс ХК (HRL+10.59%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс ХК (AOI-11.63%) болон "Багануур ХК (BAN-7.11%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"Ард Даатгал" ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 1,367 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 6.9 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 32.7 хувиар давсан үзүүлэлт боллоо.
Энэ өдөр "TOP 20" индекс 19,994.87 нэгж болж 0.41 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,334,337,681,058 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ