Сурвалжлага: Банкууд босго тогтоож, ченжүүд доллар нөөцөлж байна | News.MN

Сурвалжлага: Банкууд босго тогтоож, ченжүүд доллар нөөцөлж байна

Сурвалжлага: Банкууд босго тогтоож, ченжүүд доллар нөөцөлж байна

Сурвалжлага: Банкууд босго тогтоож, ченжүүд доллар нөөцөлж байна

Дотоодод ам.долларын хомсдол үүсч, арилжааны банк лимит тогтоосон, "Найман шарга" дээр валют олдохгүй байгаа аж. Тиймээс юунаас болж ам.долларын эрэлт, хэрэгцээ өссөн, арилжааны банкууд хязгаарлалт тогтоосон талаар бид сурвалжиллаа.

Банкууд ам.доллар зарахгүй байгаа тул "Найман шарга" валют арилжааны төвд ам.долларын эрэлт ихэссэн байна. Валютын зах дээр очиход ченж бололтой хоёр гурван хүн өөдөөс тосч ирээд “Ам.доллар зарах уу”, “Ихээр солих бол ханш дээр ярилцаж болно”, “Дотор хямд авч байгаа, ярилцаад гадна зарсан нь дээр шүү” гэцгээв.

Арилжааны гол захад тооцогдох тус төвд ам.долларыг 2920-2960 төгрөгөөр авч байв. Харин ам.доллар зарж байгаа газар тун ховор. Хоёр, гуравхан газарт нэг хүнд 1000-2000 хүртэл ам.доллар зарж байгаа гэлээ. Зарах ханш 3000-3020 төгрөг байна.

Иргэдийн хувьд ам.доллар солиулах нь сүүлийн долоо хоногт буурчээ. Валютын ченжүүдийн хэлж байгаагаар банкуудын дотоод зохицуулалтаас гадна валютын ханшны савлагаа их байгаа аж. Тиймээс ойрын хугацаанд ам.долларын ханш буухгүй өснө. Тэгэхээр хүмүүс их бага хамаагүй авах гэж зорьж байна гэсэн юм.

АРИЛЖААНЫ БАНКНЫХАН ДОЛЛАРЫГ 5 САЯ ТӨГРӨГӨӨР ХЯЗГААРЛАЖЭЭ

"Найман шарга" төвд ирж байгаа хүмүүсийн ихэнх нь "ам.доллар зарах уу" гэж асууж байгаа харагдав. Тэдэнд яагаад их хэмжээний ам.доллар авах шаардлага бий болсныг сонирхоход хариулахаас татгалзсан юм. Банк хязгаарлалт тогтоосон учраас валютын зах дээр очсон ч ам.доллар авч чадахгүйд хүрчээ.

Банкууд ам.доллар огт гаргахгүй байгаа эсэхийг тодрууллаа.

Төрийн банк, Хаан, Голомт, Худалдаа хөгжил банк гээд арилжааны банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэн бүрд зарахгүй байгаа гэсэн тайлбар өглөө. Шаардлагатай тохиолдолд дээд үнийн дүн нь 5-15 сая төгрөг байна. Мөн тус дүнгээр ам.доллар авахдаа бичиг баримтыг ч шаардаж байгаа гэсэн юм.

Наймаачид ам.долларын хязгаарлалтаас болж бараагаа татаж авч чадахгүйд хүрчээ. Тухайлбал, арилжааны банкууд гадаад руу валют төгрөгөөр дүйцүүлэхэд таван сая төгрөгөөс илүү гүйлгээ хийхгүй байгаа юм. Ингэснээр барааны таталт, төлбөрийн үлдэгдэл зэрэг дээр асуудал үүсч байна. Яагаад ийм хязгаарлалт тогтоож байгааг арилжааны банкинд тайлбарлах хүн байсангүй.

Монголбанк, Банкны холбооны зүгээс арилжааны банкуудад хязгаарлалт тогтоох мэдэгдэл өгөөгүй. Бидний зүгээс арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгийг онцолсон.

Тэгвэл өнөөдөр олон улсад үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж ам.долларыг ийнхүү хязгаарлалттай олгоход хүрсэн үү?

ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ ИРГЭД ӨДӨРТ БАНК, АРИЛЖААНЫ ТӨВИЙН ХООРОНД ЭРГЭЛДЭЖ БАЙНА

Гадаадаас бараа бүтээгдэхүүн захиалж зардаг худалдаачдын амьдралд ам.долларын ханш болоод эрэлт их нөлөөлж эхэлжээ. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө ам.долларын эргэлт хэвийн байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригаас банкууд хязгаарлалт хийж, арилжааны төвийнхөн ам.доллараа хав дарах болсон байна. Ам.доллар асууж банкинд орж ирэх хоёр, гурван хүнээс асуухад банкууд даам гарч байгаагаас асуудал хүндэрч байна. Зохицуулалт хийж, хяналт тавих ёстой. Банкны салбарт хяналт байхгүйгээс ам.долларын ханш хэлбэлзэж байна гэсэн юм. Худалдаачдаас гадна эм ханган нийлүүлэх компаниуд ч хүндрэлд орж эхэлжээ.

Арилжааны банкууд нэг ам.долларыг 2908-2915 төгрөгөөр авч, 2920-2932 төгрөгөөр зарж байна. Банк бүр өөр, өөр байгаагаас гадна ихэнх банк ам.доллар гаргах нь хязгаарлалттай. Өглөө эрт хүмүүс очсон  ам.доллар солиулаад өдрийн лимит нь дуусч байгаа аж.  Мөн төв салбараас солиулах боломжтой гэх хариулт өгч байв.

Эдгээрээс үзвэл иргэд эрэлт үүсгэж, "Найман шарга"-ынхан ам.доллараа дарж, банкууд хязгаарлалт тавьж байгаа гэх дүгнэлт хийж болохоор. Харин эдийн засагч болоод судлаачид ямар байр суурьтай байгааг мөн лавласан юм.

АМ.ДОЛЛАРЫГ АГААР, ГАЗРЫН АЛИНААР Ч ГАРГАХ БОЛОМЖГҮЙ

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар “Агаар, авто болон төмөр замаар ам.доллар гадагшаа гаргаж байгаа гэдэг худал мэдээлэл. Өнгөрсөн 10-11 сард үндсэндээ экспорт тэг зогссон. Одоо зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт хилээр гарч байна. Нүүрсний экспортод өдөрт 300-400 орчим машин гарч байна. Экспорт эргээд валют болдог” гэсэн юм. Харин хүмүүсийн үзэж байгаагаар гадаад руу их хэмжээний ам.доллар гаргаж байгаагаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр хэлэхдээ "Төв банкны тухай хууль болон Банкны хуулиар Монголбанк банкны дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар Монголбанк валют өгсөн ч гэсэн түүний цаана хэнд хэдийг өгөх вэ гэдэг дээр Монголбанк ямар нэгэн хязгаарлалт чиглэл байдаггүй. Банкууд өөрсдөө харилцагч нартайгаа арилжаагаа хийгээд явдаг.

Сүүлийн үед иргэдээс ихээр ирж буй гомдол мэдээлэл нь банкнууд ам.доллар зарахгүй, хязгаарлалт тавьчхаад байгаа асуудал. Монголбанк валютын арилжаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй. Энэ асуудал дээр тухайн банкуудын менежерүүд нь харилцагч нартаа Монголбанк хязгаарлалт тогтоосон гэж хэлж байгаа бол ташаа мэдээлэл. Монголбанкны зүгээс банкуудад холбогдох анхааруулгыг өгнө" гэв.

Гэхдээ аль ч арилжааны банкинд Монголбанкны анхааруулга, сануулах бичиг очоогүй байсан юм. Одоогоор төв банкны гадаад валютын албан нөөц 421 сая ам.доллараар буурчээ.

УДААН ХУГАЦААНД ГАДААД ГҮЙЛГЭЭГ ХЯЗГААРЛАВАЛ БҮХ САЛБАРТ ТАСАЛДАЛ ҮҮСНЭ

Хэдийгээр ам.долларын ханшнаас шалтгаалж тасалдал үүсээгүй ч удахгүй үүсэх эрсдэл өндөр байгааг эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, Засгийн газраас нүүрсний экспорт зэрэгт онцгой анхаарах хэрэгтэй. Мөн валют арилжааны төвийн дамласан үнийг нийт зах зээл мэтээр тодорхойлж болохгүйг анхааруулсан юм.

Ам.долларын ханшинд дорвитой анхаарал хандуулахгүй бол гадаад гүйлгээ, дотоодын зах зээлд уналт авчрах эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс аль аль талдаа ам.долларын ханш, валютын зах зээлд хяналт тавих хүлээлт иргэдэд их байна.

Гэрэл зургийг Д.Бат-Аюуш

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2022-03-22 192.82.78.35

$nuursgvi bgaa yum bish uu

Avatar

zochin 2022-03-22 192.82.78.35

bankuud $nuutsgvi bgaam bish uu

Avatar

х 2022-03-22 202.9.46.38

хуцва гэж мэдэхүү арчаагүй сүрэн хонь малуудаа үхсэниичин ханшны өсөлт банк банкаа дээрэмдүүлчээд тэр бум долларын зээл нэрээр хулгаалсан байхад юуч дугарч чадахгүй арчаагүй чацагаицарайлсан гөлөгнүүд хохин гуйлгачин ядуу тавиландааа амь зогооо тэнэгүүдэээ энэ үеиин бид

Avatar

do 2022-03-22 202.9.46.38

монгол төгрөгөөр альч оронд очоод доллар болгожиболдоггүй болхоор яг л хойд солонгосын цаасл гэсэн үг шдэээ 1 доллар 1000 болгон гэж нам намынхулгаач өлөн лалрууд хуцдагибайсанд итгэж байсан бидниил тэнэгииихшдэээ малуудаа доллар 5000 болон гэж жагааа хэлээд байсан үнэнл болхондэээ 50000 мянгаа хэвлээд удахгүй гаргах биз төриин хулгаачуууд малуудаа

Avatar

Зочин 2022-03-22 59.153.115.59

Арилжааны банкууд доллар зарахгүй байна лээ шүү. Өнөөдөр Сөүлийн гудамжинд байдаг банкуудаар ороход байхгүй гэж байсан. Уг нь их биш лдээ 200$ авах гэж их л явлаа шүү дээ.

Avatar

Зочин 2022-03-22 202.55.188.98

Udahgui $1= 5000Tugrug bolno

Avatar

Зочин 2022-03-22 202.9.41.57

Ядаж байхад короногын араас путин залгаад

Avatar

Ази ба Европ Тивийн ЯЛгаа 2022-03-22 202.126.88.226

АЗИ-н Улс орнууд хэтэрхий олон Техник, Технологиудаар Хөөцөлдөж, Гат утас, Цахилгаан бараа, автомашин Бараа материал., Хүн Амын хэт их өсөлт ба төрөлт, Том том Барилга Байшин, Үл хөдлөхийн Төслүүд, Шинэ хот, Аялал Зугаа цэнгэл, Хувцас загвар..гэх мэт ХЭТЭРХИЙ ОЛОН ЗҮЙЛС ХЭРЭГЛЭЖ АМЬДРАХ МӨРТЛӨӨ Нийтээрээ шахуу Ядуу буурай амьдарч, Ажил, Амьдрал нь Чанаргүй, Байгаль Орчин нь Доройтсон, Эдийн засаг нь Өсөлтгүй байдаг.

Avatar

Зочин 2022-03-22 103.229.121.227

Голомт банк, ХХБанк чинь Баттулгатай хамааралтай биз дээ. Жонхуутай хамааралтай л бол шууд Оростой хамааралтай, тэдний талд гэсэн үг. Найман шарга биш энэ хоёр банк чинь хамаг доллараа Орост найр тавьж өгөөд байгаа юм бишүү. Энэ янзаараа байгаа хэдхэн валютаа Орост сарвайгаад тэдэнтэй хамт бүх хоригт орвол бид нар сүйрнэ. Угаасаа ч энэ бол урвагч, хорлон сүйтгэгч Жонхуугийн нойтон зүүд нь биз.

Avatar

Зочин 2022-03-22 119.40.98.177

Яаж ийж байгаад муу бүхнийг дурын хүнд нааж чадах юм. Үнэндээ ийм технологи биднийг сүйрүүлж байгаам ш дээ.

Avatar

Зочин 2022-03-22 192.82.65.88

Орос тролл чи дутаж үз. Үнэнийг нь хэлчихсэн чинь боож үхлээ юу. Хаа сайгүй юу бодож бичихийг зааж толгой угаачих гээд үзчих юм. Удахгүй чи ч бас цалингаа авч чадахаа больно шүү троллоо.

Avatar

Иргэн 2022-03-22 64.119.27.202

Дээр нэг том дарга мэдэмхийрээд ченжүүд зах зээлийн дөнгөж хэдхэн хувь болохоор нөлөөлөхгүй нтр гээд бсан…!
Улсын хэмжээнд валютаар хийгдэж байгаа нийт төлбөрийн хэмжээнд бол тийм л байх…; гэхдээ дарга нар хоосон тоо ярьдгаа болимоор; зах зээлийг үнэндээ мэдрэхгүй бна! Ченжүүд, одоо дээрээс нь банкууд … ийм байхад төгрөгийн ханшийг яаж хамгаалах гээд байгаа юм бол …?!

Avatar

өөө 2022-03-22 139.5.216.42

Оросуудыг дэмжээд байсан дуракууд тэр доллар зүгээр болгож өгөөрэй

Avatar

Badarch taxar 2022-03-22 103.57.95.211

Долларыг доллартай хүнболгон хөөрөгдөнө ! Долларгүй хүмүүсийн монгол мөнгө нь цаас болно ! 4000 хүрэх байх !! Тэгээд эдийн засаг гэдэг юм нь навс унана ! Хохь чинь !!

Avatar

Зочин 2022-03-22 202.126.89.193

Арилжааны банкууд ченж болчихоод хуульгүй юм шиг загнаж байна харилцах дансны доллараа шилжүүлж хөдөлгөж болохгүй гээд өөрсдөө солино гэнэ. Гэхдээ монгол банкны ханшнаас 120төгрөгөөр хямд авна гэж монопольдож болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж