Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Сурагчдын холбоо, Тэнгэр даатгал компанитай хамтран хичээлийн шинэ жилийн анхны өдрөөс “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.
Ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэх энэхүү зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэмт хэргийн зөрчил багасч, эрсдэлгүй сургууль болох орчин бүрдэнэ гэж үзсэн байна. Ирэх есдүгээр сарын 1-нд дээрх хөтөлбөрийн нээлтийг Нийслэлийн хоёр, тав, 20 дугаар сургуулиудад тус бүр хийх болжээ.
Г.БОЛОР