Том оврын автобусны “цагийг сунгана”

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Том оврын автобусны “цагийг сунгана”

Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Бага оврын микро автобусны зарим чиглэлийг өөрчилж, хотын төв замаар явуулахгүй болсонтой холбоотойгоор сүүлийн өдрүүдэд янз бүрийн сөрөг ташаа мэдээлэл гарах болсонд тайлбар хийж байгаа нь энэ аж. Микро автобусны зарим чиглэлийг өөрчилж байгаа нь тухайн үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг бухимдуулж байгаа хэдий ч нийтийн тээврийн хууль дүрэм, журмыг мөрдөх, дагаж мөрдөх стандартыг хэвшүүлэх зэрэг тодорхой ажлуудыг цаашид хийхэд дөхөм болно гэж тэд үзэж байна. Том оврын автобусаар үйлчилдэг компани, аж ахуйн нэгжүүдэд 22:30 цаг хүртэл иргэдэд үйлчлэх, цаашид цагийг уртасгах тал дээр талуудтай тохиролцож ажиллана гэж нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч дарга Ч.Энхсайхан хэллээ. Мөн Замын цагдаагийн газраас нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар гаргасан шийдвэрээсээ ухрахгүй, цаашид ч нийтийн тээвэрт олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр хамтарч ажиллана гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Д.ДОЛГОР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж