Боловсролтой хүмүүс хорт хавдраар бага өвчилдөг

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Боловсролтой хүмүүс хорт хавдраар бага өвчилдөг

Америкийн эрдэмтэд боловсрол нь хүмүүсийн дунд хорт хавдрын өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг бууруулж байгааг тогтоосон байна.

Коллеж, дунд сургууль төгссөний дараа өөрийн боловсролоо дээшлүүлэх зорилгоор үргэлжлүүлэн сурч буй хүмүүсийн дунд хорт хавдрын өвчлөл тун бага байдгийг олж тогтоожээ.

Ялангуяа хар, цагаан арьстай эрэгтэй хүмүүс, шар, цагаан арьстай эмэгтэй хүмүүст энэ байдал илүү хамааралтай гэнэ.

Энэ үзэгдлийн гол шалтгаан нь нийгмийн байдлаас үүдэлтэй. Боловрол эзэмшээгүй эсвэл бага боловсролтой хүмүүс ихэвчлэн амьдралын доогуур түвшинд харьяалагдаж байна. Тэдний дунд тамхичид илүү байдгийн дээр эрүүл мэнддээ байнга анхаарал тавьж чаддаггүй байна.

Энэхүү дүгнэлтийг 2001 онд Америкт хорт хавдраар нас барсан 25 – 64 насны 14.000 хүний амьдралын түүхийг судалсны үндсэн дээр гаргаж иржээ.
Тиймээс хорт хавдрын өвчлөлийн эрсдлийг бууруулъя гэвэл өндөр боловсрол эзэмших хэрэгтэй болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж