Дэлхийн эдийн засгийн чуулганаар гаргасан “2010 оны залуу лидер”-үүдийн жагсаалтад Оросын дуурийн дуучин эмэгтэй Анна Нетребко болон Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд Станислав Воскресенский нарыг оруулсан байна. Дэлхийн эдийн засаг, нийгэм, соёлын гээд төрөл бүрийн салбарын 5000 хүнээс сонголт хийж, энэхүү жагсаалтыг гаргасан байна.
“2010 оны залуу лидер”-үүдийн жагсаалтад азийн 64, европын 46, Африк ба Ойрхи Дорнодын 31, латин америкын 18, нийт 72 орны 197 хүн багтсан байна. Хамгийн олон хүнийг уг жагсаалтад АНУ (32), Хятад (13), Энэтхэг (12), Их Британи (11), Герман (8) тус тус оруулжээ. Тэдний 38 хувийг эмэгтэйчүүд эзэлсэн байна. Шилдгээр нэрлэгдсэн хүмүүс жил бүр зохион байгуулдаг “Залуу лидер”-үүдийн чуулганд оролцох ба 2004 онд энэ клуб байгуулагдсан ба үүнээс хойшхи хугацаанд гишүүнээр 660 хүн сонгогдож байжээ. Чуулганы гишүүд дэлхийн хамтын нийгэмлэгийн хөгжлийн ирээдүй ба дэлхийн нийгэм, улс төрийн уур амьсгалыг сайжруулах санаачлага гаргах ёстой. Энэ жилийн чуулган 2010 оны тавдугаар сарын 2-7-нд Танзанийн Дар-эс-Салам хотноо болно.
Оросын ардын жүжигчин Анна Нетребко дэлхийн олон нэртэй театруудын тайзнаа дуулж, олон арван наадмаас шагнал хүртэж байсан уран бүтээлч юм. Түүнийг 2007 онд “Time” сэтгүүл дэлхийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад оруулж байсан юм. Дэлхийн эдийн засгийн чуулгыг анх дэлхийн эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх зорилготойгоор арилжааны бус олон улсын байгууллага хэмээгээд 1971 онд байгуулсан байдаг. Тус байгууллагын ивээл дор жил тутмын Давосын чуулга явагддаг юм.