Гял цал хувцаслалтаараа олны анхаарлыг татдаг дуучин Ану буюу Б.Уранхолбоо энэ сарын 9-нд “Оранж” төвийнхөний урилгаар Багануур дүүргийн бүсгүйчүүдтэй уулзахаар болжээ. Энэ тухайгаа тэрээр өөрийн фейсбүүк хуудсандаа тэмдэглэсэн байна.
Ану мэргэжлийн “make up artist”-ийн сургалтанд сууж, бүсгүйчүүдэд хэрхэн гоо сайхнаа арчилах болон туранхай байхын нууцыг хуваалцаж лекц унших юм гэнэ. Дуучид дотроос хамгийн их гоо сайхандаа анхаардаг дуучин бол Ану бөгөөд 7000 мянган ам.доллараар зүрхэндээ алтан утас суулгуулж, хамраа өндөрсгөж, хөх, бөгсөндөө хагалгаа хийлгэж, богино хавиргаа мэс заслын аргаар авхуулсан гэж хэвлэлийнхэн түүнийг бичдэг. Түүнийг гоо сайхны лекц унших болсон гэдгийг сонссон зарим хүмүүс бүсгүйчүүдэд хэрхэн “завсар”-т орохыг заах гэсэн шүү хэмээн жиг жуг хийлцэж байна.
Э.ТЭКҮ