
Гавлын яс олдсон эсэхийг “Орон зай” худалдааны төвд очиж, тодрууллаа. Тус худалдааны төвийн ерөнхий инженер н.Сайнаа “Худалдааны төвийн урдуур бохирын систем суурилуулахаар Түр саатуулах 111 дүгээр ангийн хүмүүүжигчдээр шуудуу ухуулж байгаа юм. Гэтэл өчигдөр ухсан шорооноос бага малын яс олдсон. Харин харсан хүмүүс малын ясыг хүний гавлын яс байна гэж ташаа ойлгосноос энэ мэдээлэл нийтэд түгээд байгаа болов уу. Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид ирж тодруулаад, малын яс болохыг нь тогтоогоод явсан” гэлээ.
“Орон зай” худалдааны төвийн түрээслэгчидтэй уулзахад, “Өчигдөр гавлын яс олдсон гэж хүмүүс шуугиад байсан. Гэхдээ харваас хонь, ямааны чөмөг, нуруу, богц яснууд байсан” гэв.


