Кувейтийн Ерөнхий сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Кувейтийн Ерөнхий сайдтай уулзав

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд К.Сайраан Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль-Ахмед Аль Сабах-тай 5 дугаар сарын 19-ний өдөр Эмирын ордон “Баян палас”-т уулзав.

Элчин сайд К.Сайраан Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Ерөнхий сайд ноён С.Батболдын урилгыг Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль-Ахмед Аль Сабах-д гардуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд К.Сайраан Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал амжилттай болж байгааг дурьдаж, цаашид газрын тосны чиглэлээр Кувейт Улстай хамтран ажиллах өргөн бололцоо байгааг тэмдэглэв. Түүнчлэн, Монгол Улсад шинэ эмнэлэг барихад Кувейтын талаас туслалцаа дэмжлэг үзүүлэхийг хүсэв.  

Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль-Ахмед Аль Сабах Монгол Улсын Ерөнхий сайд ноён С.Батболдын урилгыг баяртайгаар хүлээн авч, Ерөнхий сайд С.Батболдыг мөн тааламжтай цагтаа Кувейт Улсад айлчлахыг урив. Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль-Ахмед Аль Сабах Монгол Улстай явуулах хамтын ажиллагааны аливаа асуудлыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж