Cарлаг үржүүлж ирсэн уламжлалын дагуу сарлаг сүрэг устаж үгүй болохоос хамгаалах, цус сэлбэж, тэсвэрт чанарыг сайжруулах, тоо толгойг нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, сарлагийн ашиг шим, тэдгээрийн бүтээгдэхүүнийг нийтэд сурталчлан таниулах замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд уг баярын зорилго оршиж байдаг юм. Улмаар энэхүү сарлаг фестивалийг жил бүр уламжлал болгон өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэж байна. Түүнчлэн Өвөрхангай аймаг нь “Адуучдын баяр”-ыг зохион байгуулдаг билээ. Улмаар Адууны баяр аялал жуулчлалын өдөрлөгийг 8-р сарын 02 ны өдөр 11:00 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос баруун тийш 18 км зайд байрлах Монгол Түмний Морины Их Шүтээн цогцолборт зохион байгуулахаар болсон байна. уламжлал ёсоор Дааганы “бооцоот” уралдаан
2. Жороо морины үзүүлбэр
3. Бугуйлдах
4. Уурга шүүрэх
5. Булигуулах
6. Морьтой уургалах
7. Гүүтэй айлын гүзээтэй хүү
8. Дэмбээ мэдэх үү хө гэх мэт уралдааныг оролцогчдын дунд зохион байгуулах бөгөөд Хурдан удмын дааганы дуудлага худалдааг зохион байгуулах юм байна.