2012 оны 05 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр, төвийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, говь талын нутаг болон Орхон Сэлэнгэ, Туул голын сав нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, оройдоо түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 27-29 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
18-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 20-нд баруун зүгийн нутгаар, 21-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 18-нд говь талын нутгаар, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 18-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.