МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү, эхнэр О.Цолмон нар “Улс төр мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд өмнө нь мэдээлэл хийхдээ хэлж байсанчлан “Хуулиа биелүүлэхгүй байна, барилчилгааг зогсоогооч” хэмээн хуулийн байгууллагуудад хандаж байгаа” тухайгаа илэрхийлээд МАХН-ын дарга Н.Энхбаяр “Өлсгөлөн зарлахдаа тавьсан шаардлагуудыг нь биелүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй” гэж хэлсэн тухай мэдээллээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хэлснээр тэрбээр өчигдөр нэгдсэн II эмнэлэгт очиж, нөхөртэйгөө уулзжээ.
Г.Дарь