Дэлхийд манганы хүдрийн 565.5 сая тонн нөөц бий

Хуучирсан мэдээ: 2012.05.04-нд нийтлэгдсэн

Дэлхийд манганы хүдрийн 565.5 сая тонн нөөц бий

Газрын царцдас дахь тархалтаараа 14 дүгээрт, хүнд металлуудаас төмрийн
дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг элемент бол манган. Дэлхийд 565.5 сая
тонн манганы хүдрийн нөөц бий. Үүнээс Украинд 25, ӨАБНУ-д 23, Австралид
15, Энэтхэгт 10, ОХУ-д таван хувь нь ногддог байна. Харин Габон, БНХАУ,
Бразил, Казахстан, Гүрж зэрэг улсад манганы нөөцийн 10 орчим хувь нь
оршдог аж.

Одоогоор дэлхий даяар манганы 40 гаруй орд илрээд байна.
Манган буюу марганц нь далайн ёроолд маш их хэмжээгээр агуулагддаг.
Зөвхөн Номхон далайд гэхэд л уг элементийн нөөц хэдэн зуун тэрбум
тонноор хэмжигддэг байна.  

Манганыг металлургийн үйлдвэрлэлд
гангийн шинж чанарыг сайжруулагч нэмэлт болгон хэрэглэдэг. Мөн манган
агуулсан хайлшуудаар машин техникийн төрөл бүрийн эд ангийг
үйлдвэрлэдэг. Учир нь төрөл бүрийн хайлшуудад манганыг 0.3-14 хувь
хүртэл хэмжээгээр нэмэхэд тэдгээрийн элэгдэл, цохилт болон доргилтыг
тэсвэрлэх чадвар нь ихээхэн дээшилдэг аж. Мөн шилний үйлдвэрт
тунгалагжуулагч, төрөл бүрийн хуурай зай, будаг, лакийн үйлдвэрлэлд
хэрэглэгддэг. Манганы бүлгийн элементүүд нь мөнгөлөг цагаан өнгөтэй,
хатуу чанартай, агаарт исэлддэггүй, муу хайлдаг металл юм. Байгальд дан
хэлбэрээр бус нэгдлийн байдлаар төмөртэй цуг оршдог.

Б.Жав
http://www.mminfo.mn/
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж