Шуурхай штабд Э.Бат-Үүл зөвлөнө

Хуучирсан мэдээ: 2025.01.27-нд нийтлэгдсэн

Шуурхай штабд Э.Бат-Үүл зөвлөнө

Шуурхай штабд Э.Бат-Үүл зөвлөнө
Долоо хоног бүрийн Бямба гаригт Ерөнхий сайдын дэргэдэх шуурхай штаб хуралдаж байгаа. Тус шуурхай штаб нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж буй. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрийн хуралдаанаар нийслэлийн гэр хорооллын зарим өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон хийн түлшийг ашиглан халаалтыг шийдэх, Түгжрэлийг бууруулах багц хуулийн тухай, агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцсэн байна.
Тус шуурхай штабын хэлэлцэж, шийдвэрлэх асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл зөвлөхөөр ажиллахаар болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Х.Нямбаатар нар шуурхай штабын зөвлөхөд түгжрэл бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлуудаа танилцуулж, зөвлөгөө авав. Э.Бат-Үүлийн хувьд нийслэл Улаанбаатарын анхны ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Өмнөх төлөвлөгөөнүүдийг нь Засгийн газар батлуулдаг байсан аж. УИХ-аар батлуулдаг шалтгаан нь төсөл хөтөлбөр тогтвортой хэрэгжих боломж суурийг бүрэн хангадаг байна.
Хотын дарга асан шуурхай штабын зөвлөх Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын цогц төлөвлөлттэй танилцлаа. Хөшигийн хөндийтэй холбоод Улаанбаатар хотын шинэ орон зай гаргаж ирсэн байна. Энэхүү төлөвлөлтийг УИХ-аар батлуулчихвал хөрөнгө оруулагч талууд найдвартай, хуульчилсан төлөвлөгөө байна гэж үздэг. Тиймээс мега төслүүдээ хэрэгжүүлэхдээ төлөвлөлтөө оновчтой гаргах нь чухал.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж